
Цамцны чинь нэг мөр унжаад байдаг, цүнх зүүж дадаагүй мөрөн дээрээ цүнх мөрлөхөөр гулгаж унаад байх, хувцасны чинь нэг ханцуй чинь уртдаад байх, толинд харахаар нэг гар чинь урт юм шиг санагдах мэтээр мөрний тань өндөр нам зөрүүтэй болсоныг анзаарч байв уу?
Тэгвэл үнэхээр мөр өндөр нам болсон гэсэн үг шүү. Хүнд цүнхээ голдуу нэг мөрөндөө үүрч хэвшсэн, дандаа нэг талаараа унтдаг, хэт өндөр эсвэл хэт нам дэрэн дээр хажуугаараа голдуу унтдаг зуршилтай, ажлын нөхцөлөөсөө болоод утсаа мөр чихнийхээ хооронд хавчуулж ярьдаг, олон цагаар мушгирч суудаг, нэг гараа голдуу дээш удаан өргөж ажилладаг гээд олон янзын шалтгаанаар мөр далны орчмын булчингууд жигд биш ачаалагдан, дал өргөх үйлдэлтэй нэг хэсэг булчин чангарч улмаар мөр өндөр нам болдог.
Энэ нь яваандаа багана нуруунд мурийлт үүсгэх шалтгаан болох нь элбэг тохиолдоно. Ийм үед голдуу л багана нуруу аль нэг тийшээгээ бүхэлдээ эсвэл сээр бэлхүүснийхээ орчмоос эхлэн хэсэгчлэн хазайсан өөрчлөлт гарсан байдаг. Мөрөө сайтар ажиглаж хараарай.
Өндөр намаас гадна мөрний урд ирмэг нэг шугаманд байрлаж байна уу, булчин чангарсан байна уу, мөрний урт богино адил байна уу гэдгийг бас анзаараарай. Өөрөөр хэлбэл айхтар ноцтой гэмтэл аваагүй үед мөрний булчин 2 талдаа харилцан адилгүй ачаалал авч чангарсан, эсвэл багана нуруу хазайж мурийсан 2 шалтгааны улмаас голдуу мөр өндөр нам болдог. Гэхдээ санаа бүү зов. Нугалмын хөдөлгөөнт заслын аргаар засаад та ийм өөрчлөлт үүсгэхэд нөлөөлж байгаа амьдралын буруу дадал хэвшлээ засч чадвал энэ зөрүү арилдаг шүү.
ОХУ-ын Санктпетербург хотын Мулахаста дорно дахины бариа заслын төвийн эмч Н.Алтанхундага
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Letetherbits
(93.170.123.46) 2021-02-24 14:44Let them bit control your body
Хариулах