Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцэнэ

Twitter Print
2014 оны 12-р сар 14-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш болно. Тус хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай хэлэлцэнэ.

Мөн  тусгай зөвшөөрөл олголтын талаар авах зарим арга хэмжээний талаар болон нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.