Сүн Си Мяогийн түүх - Сэжгээр өвдөж сүсгээр эдгэнэ

Twitter Print
2021 оны 12-р сар 17-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

Нэгэн цагт Эзэн хаан Тай Зангийн эхнэр, их хатан Жан Сун 10 сар гаруй жирэмсэн байсан ч хүүхдээ төрүүлж чадахгүй байсан юм. Тэр хүндээр өвдөж, бараг орноосоо ч босч чадахгүй болов Ордоны оточ маарамбууд, өвчнийг эдгээгчид түүнд туслахыг оролдсон боловч биеийн байдал нь сайжирсангүй. Тай Зан хаан маш их санаа зовж байвч, юу хийхээ мэдэхгүй болжээ. Шу Мао Гон нэртэй сайд Сун Симяог урихыг зөвлөв

Эрт дээр үед, хоёр хүйсийн харилцааны ёс суртахууны хэм хэмжээ өндөр байсан бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд бие махбодийн холбоо барихыг гэрлээгүй хүмүүст хориглодог байв. Эмч нарт ч хамаарах зүйл байсангүй.

Сун их хатаны эрүүл мэндийн байдлыг нарийвчлан судалж, бусад эмч нарын хэлсэн онош, мөн эмийн жор зэргийг харьцуулан нарийвчлан судлагаа хийжээ. Үүний дараа тэр улаан утас гаргаж ирээд үйлчлэгчээс утасныхаа нэг үзүүрийг их хатаны баруун бугуйнд боож өгөхийг хүсэв. Утасны нөгөө үзүүрийг гартаа барьж, улмаар өвчтөний судасны цохилтыг судлав.

Эртний Хятад улсын чадвартай эмч нар бүгдээрээ Тао системийг бясалгадаг хүмүүс байсан бөгөөд хүмүүс үүнийг ер бусын гэж нэрлэдэг байсан. Эмч нар эдгээр чадвараа олон нийтэд харуулаагүй бөгөөд үүгээрээ сайрхдаггүй, зүгээр л хүмүүсийн эмчилгээнд ашигладаг байжээ. Сун ч бас эдгээр эмч нарын нэг байсан. Тэр утас ашиглан судасны цохилтыг шалгаж, үнэн зөв оношлогоо хийжээ. Дараа нь тэр зүүний тусламжтайгаар их хатаны зүүн гарны дунд хурууг хатгав. Өвчин хурдан алга болж, тэрээр ханхүүгээ төрүүлж чадсан байна.

Сэтгэлийн зангилаа.

Эзэн хаан Тай Зон засаглалынхаа эхний жилүүдэд гадны дайснуудтай ихээр дайтаж байсан аж. Нэгэн удаа ууланд дайсны их хүч хүрээлэв. Тэрээр уулын голоос уухдаа ихэд ядарсанаа ойлгожээ, Толгой дээр нь луу мэт гоёл чимэглэл усанд тусч, усан дотор буй могойг олж харах шиг болжээ Үүний дараа тэр санамсаргүйгээр жижиг могойг залгичихав гэсэн бодол санаанд нь үлдэв. Тэрээр цэргүүдийн хамт бүслэлтийг давж нийслэлд аюулгүйгээр буцаж ирсэн ч залгисан могойн тухай элдэв бодол санааг нь хямраан үүндээ тайвширсангүйгээр барахгүй байнга бөөлжиж, удах явцдаа өвчтэй болжээ.

Ордоны эдгээгчид түүнд янз бүрийн эм бэлдмэл өгсөн боловч юу ч тус болсонгүй. Сун Си Мяог дахин туслахыг урив. Эзэн хааныг шалгаж үзээд Сун түүний дотор ямар нэгэн хэвийн бус байдал өвдөлт байгааг олсонгүй. Өвчний илрэл, түүнчлэн хэзээ, ямар нөхцөлд өвчин эмгэгийн анхны шинж тэмдгүүд эхэлсэн талаар нарийвчлан асуусны дараа Сун анх удаа Тай Зон хааныг тайвшруулах эм бэлджээ. Дараа нь тэр байлдааны үеэр өмссөн хувцсыг өмсгөж, устай сав авчрахыг тушаан хааныг сав руу харахыг хүсэв. Тай Зон хааны толгой дээрхи чимэглэл могой шиг харагдаж байв. Тэр гэнэт бүх зүйлийг ойлгон сэтгэлийн зангилаа нь тайлагдаж, өвчний шинж тэмдгүүд тэр даруй алга болжээ.

Сүн Си Мяогийн түүх. Анагаах ухаан, сайжруулах арга зам, буян (2-р хэсэг)

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.