Дэлхийг шуугиулсан газрын наймаанууд

Twitter Print
2023 оны 06-р сар 19-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Дэлхийг шуугиулсан газрын наймаанууд

Өнгөрсөн зуунд дэлхий дахиныг шуугиулж байсан 2 том газрын наймааны тухай жижигхэн мэдээлэл өгье. Манай залуучууд дэлхий ертөнц үргэлж л өнөөдрийнх шиг байсан юм шиг гэнэхэнээр бодож юм уншихгүй байх шиг санагдсан учраас толилуулав. Одоогийн дэлхий ертөнцийг таньж мэдэхийн тулд дэлхийн түүх тэр дундаа (мэдээж Монголын түүхийн дараа) Европ, Америкийн түүхийг судлах нь нэн чухал юм.

1. Луйзана

Зурагт саарлаар тэмдэглэсэн хэсэг буй 2,14 сая км2 нутаг дэвсгэр бүхий Луйзана мужийг 1800 онд суут Наполеоны удирдсан Франц улс 3дах Сан Илдефонс-ийн (San Ildefons) гэрээгээр Испаничуудаас буцаан авч өөрийн мэдэлдээ оруулжээ. Гэвч ийнхүү мэдэлдээ оруулна гэдэг нь зөвхөн цаасан дээр байсан бөгөөд Луйзана мужийн нутаг дэьсгэрийн дийлэнх хэсэг бодит байдал дээр индиан овгуудын мэдэлд байлаа. (колоничлолын бодлогын нэг харгис тал нь энэ. Уугуул иргэд нь мэдээ ч үгүй байхад ийнхүү газар нутгийг нь мэдэлдээ оруулдаг байж) Францчууд Гайти-ийн хувьсгалд ялагдаж, Англичуудын цэргийн түрэмгийллээс болгоомжилж байсан учраас Луйзана-г зарах тухай бодол эртнээс Наполеоны толгойд эргэлдэж байсан болтой. Мөн тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Томас Жеффорсон Луйзанаг өөрийн мэдэлд оруулж Миссисиппи мөрний сав газар ноёрхолоо тогтоох, стратегийн асар их ач холбогдол бүхий Нью-Орлеанс боомт хотыг өөрийн болгохоор хичээж байсан цаг үе. Ингээд 1803 оны хавар 2 улсын тэргүүнүүдийн төлөөлөгч нар хэдэн долоо хоногийн дотор гэрээ байгуулж Луйзанаг АНУ-д 15 сая доллараар худалдсан юм. Америкчууд зөвхөн Нью-Орлеансыг 10 сая доллараар авна гэж тооцож ирсэн учраас 15 сая гэсэн Францчуудын саналыг дуртайяа хүлээн авсан гэсэн яриа байдаг. (15 сая доллар нь 2020 оны ханшаар тооцвол 323 сая доллар болно.) Ийнхүү АНУ-ын нутаг дэвсгэр нэг л гэрээний хүчинд 2 дахин нэмэгдэж, одоогийн газар нутгаа олсон юм. Энэ гэрээний тухай Францчууд асар бага үнээр зарсан гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ газар нутгийг биш харин харин гаүар нутгийг эзлэн түрэмгийлэх, газар нутгаа тэлэх эрх, олон улсын эрх зүйн боломжийг л худалдсан гэсэн үг юм. Наполеон ч алдаатай наймаа хийх хүн бишээ. Ийнхүү Наполеон АНУ-ын түүхэнд ч мөнхрөн үлдэх болсон юм. Америкчууд энэ өргөн уудам нутаг дэвсгэрийг хямдхан авлаа гэж баярлаж байсан ч шинэ тутам байгуулагдсан улсад ийм их мөнгө байгаагүй учраас 12 саяыг нь Их Британиас жилийн 6 хувийн хүүтэйгээр зээлсэн гэдэг.

2.Аляска

1853-1856 оны Крымийн дайнд ялагдсаны дараа 2-р Александр Оросын эзэн хаан АНУ-д Аляск хэмээх өргөн уудам нутаг дэвсгэрийг худалдах тухай саналыг дэвшүүлж байжээ. Эхлээд Их Британид санал болгосон ч тоогоогүй тул Америкчуудад санал болгосон байна. Иргэний дайн мөн тухайн үеийн ерөнхийлөгч Жеймс Бушанан-ы нэр хүндийн уналтаас шалтгаалан америкчууд энэ саналд тодорхой хариу өгөхгүй удсаар сая 1867 онд Оросын элчин сайд Америкийн гадаад хэргийн сайдтай хэлэлцээний ширээний ард сууснаар Аляскийн наймаа албан ёсоор эхэлжээв Оросууд Аляскыг зарах болсон шалтгаан нь хүн цөөтэй, хамгаалалтын буюу засаг захиргааны зардал өндөртэй, мөн Их Британичууд дайрвал хамгаалах боломжгүй (тэртээ: тэргүй алдах юмыг үнэ хүргэе гэсэн хандлага) гэж үзсэнтэй холбоотой байсан болтой. Энэ үед Аляаскад нийтдээ 700 оросын иргэн байсан гэж үздэг. Ингээд 1867 оны 3 сарын 30-ны өглөөний 4 цагт 1,5 сая км2 нутаг дэвсгэрийг (одооны Монгол улсын нутаг дэвсгэртэй тэнцүү) 7,2 сая доллараар (2021 оны ханшаар 140 сая) Орос улс АНУ-д худалджээ. Энэ үнэ нь нэг га газрыг 5 центээр үнэлсэн маш аширгтай наймаа байсан боловч Америкчууд тун их дургүйцэн гадаад хэргийн сайд Севард (William Seward)-ийн мөсөн хөргөгч, Севардын галзуурал гэж хочилж байжээ. Гэвч түүхийн тохуурхал ажлаа эхлэж гэрээ байгуулснаас хойш 30 жилийн дараа Аляскын нутгаас алт олдож алтны халуурал эхлэн дэлхийн өнцөг булан бүрээс зүсэн зүйлийн хүмүүс Аляск руу цувж эхэлсэн байдаг. Нийт 30000 хүн Аляскад алт хайж очсоноос дөнгөж 4000 нь ямар нэг хэмжээтэй олт олсон гэж тэмдэглэгдэн үлджээ. Тэгээд зогсохгүй 1963 онд гаүрын тосны нөөц олдож одоо ч АНУ-ын эрчим хүчний салбарт томоохон хувь нэмэр оруулсаар байна.

Газар төрийн үндэс хэмээх өвөг дээдсийнхээ сургаалийг сахин үе залгамжлан ирсэн Монголчууд бидэнд сургамжтай байж болох 2 их газрын наймааны түүх оршвой. Их Хүннү гүрний Модун шанью "Газар төрийн оршин тогтнох үндэс" хэмээн сургаж, Дундад зуунд Галдан Бошигт "Миний нутгийн шорооноос Бурхан гуйсан ч бүү өг" хэмээн захиж ирсэн билээ л...

Зураг дээр зарагдсан Луйзана муж цагаанаар, дараагийн зурагт Аляска сансраас

Зэнээмядарын Батбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.