Тивийн иж бүрэн медалийн цуглуулгатай анхны эрэгтэй бөх Д.Хүдэрбулга

Twitter Print
2020 оны 02-р сар 27-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 125 кг-ын жинд “Инчёнь-2014” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Доржхандын Хүдэрбулга мөнгөн медаль хүртэв.

Ийнхүү тэрбээр Азийн аваргаас тав дахь медалиа зүүснээс гадна тивийн иж бүрэн медальтай Монголын эрэгтэй бөхчүүдээс анхны бөх болж байна. Түүнчлэн түүний хувьд манай хүнд жингийн шилдэг бөхчүүд болох ОУХМ Ж.Чулуунбат, Н.Золбоо нартай адил Азийн АШТ-ээс таван медальтай болж айлсав. Д.Хүдэрбулга Шинэ Делид 1/4 шигшээд Пакистаны Мухаммад Анварыг 12:1-ээр, хагас шигшээд БНСУ-ын Нам Кун Жинийг 8:0-ээр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Казахстаны Юсуп Батырмурзаевт 0:10-аар ялагдав.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.