К.Роналду 25 гоол оруулаад байна

Twitter Print
2014 оны 12-р сар 13-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

Испанийн аварга шалгаруулах тэмцээний 15-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдөр болно. Харин урд шөнө “Реал Мадрид” энэ тойргийн эхний тоглолтыг “Алмейра”-гийн талбайд зочлон хийсэн байна. Өнгөрсөн зууны хамгийн шилдэг багийн нэг “Реал Мадрид” шинэ зуунд ч амжилтаараа тэргүүлж байгаа. Ялангуяа Португал тоглогч К.Роналду “Ла лиг”-т 15 тоглолт хийж, 25 гоол оруулсан нь онцлох үйл явдал болсон юм. Эзэн хааны баг “Алмейра”-г 4:1-ээр хожиход Ронни дабль хийсэн юм. Ингэснээр “Реал Мадрид” Испанийн лиг, Испанийн цом, “Аваргуудын лиг”-ийн тэмцээнүүдэд сүүлийн 20 тоглолт дараалан ялалт байгуулж дээд амжилт тогтоосон. Өмнө нь Каталоны “Барселона” 18 дараалан хожоод байв.

“Ла Лиг”-ийн 15-р тойрогт “Валенсиа”-“Рио Валлекано”, “Кородоба”-“Лавента”, “Хетафье”-“Барселона”, “Малага”-“Сельта Виго”, “Эспаньол”-“Гранада”, “Севилья”-“Эйбар”, “Атлетико Мадрид”-“Вильяреал”, “Реал Сосьедад”-“Атлетик Бальбао”, “Депортиво”-“Эльч” багууд оноолт таарсан юм.

"Ла лиг"-ийн 2014-2015 оны улирлын хүснэгт

 

Мэргэн буучдын жагсаалт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.