Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хөдөлмөрийн баатар Раднаабазарын Раш /Цуврал 4/

Twitter Print
2020 оны 03-р сар 23-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монголын цанын холбооны хүндэт Ерөнхийлөгч Раднаабазарын Раш 1953 оны 3-р сарын 18-нд Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт төрсөн.

1978 оны 8-р сард Чойр өртөөний найруулагч жижүүрээр ажиллан хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрбээр 1990 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 1-р орлогч дарга, 1991 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга болоод энэ байгууллагыг 14 жил удирдан 2004-2012 онд УИХ-ын гишүүн, Зам тээвэр аялал жуулчлалын сайд зэрэг албыг хашиж байгаад одоо Улаанбаатар төмөр зам Монгол – Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт зөвлөх инженерээр ажиллаж байна.

1995 оноос олон цаначдын санаачлагаар Монголын Цанын Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж, 2002 оны АНУ-ын Сольт-Лейк хот, 2006 онд Итали улсын Торино, 2014 оны ОХУ-ын Сочи хотын өвлийн олимпийн их наадамд баг тамирчидаа ахлан оролцсон.

Тэрбээр Монголын Цанын Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 1998,2002,2006 оны өвлийн олимпийн наадмуудад гүйлтийн цанын тамирчид эрх авах олон улсын тэмцээнүүдэд оролцох шаардлагад нийцүүлэн Улаанбаатар төмөр замаас бүх хөрөнгө мөнгийг шийдвэрлүүлж олимпийн эрхийг авах, олимпийн наадамд оролцоход ихээхэн хувь нэмэр оруулсан хүн, үүнээс гадна ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монголын Цанын Холбооны жил бүрийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээ зохион байгуулах төсөв, тамирчид дасгалжуулагчдын шагнал, ахмад тамирчдыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах Монголын Цанын Холбоо гэх ТББайгууллагын бүхий л үйл ажиллагааны санхүүг шийдвэрлэн тасралтгүй 19 жил Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг нэр хүндтэй, хариуцлагатайгаар гүйцэтгэн ирсэн билээ. 

Түүний Монгол Улсад цанын спортыг хөгжүүлэхээр ажилласан, удирдан зохион байгуулах чадвар нь зөвхөн нэг холбооны үйл ажиллагаанд биш Монгол улсын хөгжил цэцэглэлт, нийт төмөр замчдын ахуй амьдралд шууд болон шууд бус хэлбэрээр нөлөөлсөн нь нүднээ илхээн. Р.Раш нь МУ-ын төрийн дээд “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин хүн юм.

Р.Раш таны хос мөртэй биднийг улс нийгмийн хатуу чанга цагт ч ажралгүй Олимпийн буухиаг тасалдалгүй түүхийг үргэлжлүүлсэн таньд Монголын цаначдын нэрийн өмнөөс гүнээ талархал илэрхийлье.

Э.Очирсүрэн

Холбоотой нийтлэл: 

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын 22 удаагийн аварга, ОУХМ Н.Пүрэвжав /Цуврал 1/

Цанын спортын гавьяатууд: МУГТ, ОУХМ Л.Дорж /Цуврал 2/

Цанын спортын гавьяатууд: МУГТ Б.Зундуй /Цуврал 3/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хүний гавьяат эмч Борхүүгийн Алтангэрэл /Цуврал 5/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Данзангийн Сүрэнхорлоо /Цуврал 6/

Цанын спортын гавьяатууд: Олон улсын хэмжээний мастер Б.Дашгай /Цуврал 7/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Л.Чимэддорж /Цуврал 8/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.