Хайртай хүнээ ордоор нь шинжээд бэлгээ бэлдээрэй

Twitter Print
2017 оны 12-р сар 23-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр ирлээ. Энэ сайхан үдэш хайртай дотны хүндээ ямар бэлэг өгөх вэ гэж эргэлзэж суугаа бол бид танд тусалъя. Мэдээж шинэ жилийн баярын бэлэг бусад бэлгээс ялгаатай байх ёстой. Яагаад гэвэл Шинэ жил гариг эрхсийн нэгэн эргэлт явагдан дуусч, шинэ эхлэлийг дагуулж байдгаараа онцлог. Тиймээс хүн бүрийн гариг эрхсийн онцлогт тохирсон бэлэг сонговол бэлгэ дэмбэрэлтэйгээс гадна сэтгэлд нь нийцэж хамгийн үнэ цэнэтэй бэлэг болох юм. Ингээд амжиж бэлгээ сонгоорой. 

Хонь

Марсын буюу дайн тулааны тэнгэрийн нөлөөлөл дор оршдог энэ ордынхонд бэлэг дурсгалын чамин хутга, гоёмсог сэлэм, машины гоёл чимэглэл өгвөл хамгийн их таалагдана. Мөн гэрэл, галыг бэлгэдэж лаа, гоёмсог асаагуур, үнэтэй янжуур тамхи, гаанс зэрэг сайхан бэлэг болно. Хонины ордын эмэгтэйчүүдэд зориулж үнэт металлаар урласан гоёлын зүүлт, үсний чимэглэл сонговол сэтгэлд нь илүүтэй нийцнэ.

Үхэр

Yхрийн ордын эр хүнд эвэрний дүрс бүхий дурсгалын цом, харин эмэгтэйд баглаа сарнай цэцэг, гарын бугуйвч өгвөл хамгийн супер бэлэг болно. Харин бяцхан “тугалнуудад” гоёмсог хайрцганд хийсэн амттан болон гялалзсан зоосон мөнгөний цуглуулга өгвөл маш их баярлана. Мөн ноосон цамц, ороолт, хантааз, зангиа зэрэг хувцас таалагдана. Эрэгтэй, эмэгтэй аль ч хүнд хайрцганд хийсэн үсний гель, үнэртэй ус, тос, сахлын ус, хөөс гэх мэт гоо сайхны цуглуулга өгвөл хэзээ ч буруутахгүй. Тэд жижигхэн чамин болон дулаахан, сайхан зүйлд дуртай.

Ихэр

Энэ ордынхон хоёрдмол шинж тэмдэг илэрдэг онцлогтой. Тиймээс хос хоёр зүйлээс бүрдсэн бэлэг таалагдана. Мөн оюуны хөдөлмөр эрхлэх дуртай ихэрүүдэд ажилд нь хэрэгцээтэй үзэг, дэвтэр, бичиг хэргийн хэрэгсэл, цүнх, хавтас, зэргийг өгөхөд маш их баярлана. Харин хүүхдэд төрөл бүрийн угсардаг тоглоом, эсвэл цана, чарга, хөгжим, радио гэх мэт бэлэг сонговол та хэзээ ч алдахгүй.

Мэлхий

Шинэ жил дөхмөгц болох байлгүй дээ гэж битгий хандаарай. Яагаад гэвэл энэ ордынхон маш их сэтгэлээсээ хандсан бэлгэнд дуртай. Тухайлбал сайхан аяга тавагны хослол, чамин үнсний сав, гоёмсог шар айрагны аяга, гэрт байж байхад “нүнжигтэй” харагддаг ном, ботиудын цуглуулга мөн гэрийн зөөлөн шаахай, хөвсгөр халат, дулаахан ноосон бээлий, том алчуур, унтлагын хувцас зэрэгт тэд маш их баярлана. Хүүхдүүдэд амьтны дүрстэй зөөлөн тоглоом таалагдана. Энэ ордынхон маш гэр амьтай, тохилог, дулаахан, тайван, намуухан зүйлд дуртай хүмүүс гэдгийг би мартаарай.

Арслан

Арслангийнхан баяр ёслол болоход хамгийн их догдлон хүлээн авдаг улс. Тиймээс ёлкны гоёмсог чимэглэл тоглоом, хаалганаасаа дүүжилдэг хонх, бөмбөлөг, гацуур мод, эсвэл гоёмсог гэрлийн бүрхүүл, зураг, ваз, хөшөө баримал таалагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин бяцхан арслангуудад маш сүрлэг, гялалзсан хувцас, бүр хааны титэм байсан ч болно. Эсвэл том чихмэл амьтан, хүүхэлдэй, машин зүгээр. Арслангийн эмэгтэйчүүдэд хараа булаам бөгж, ээмэг, хүзүүний зүүлт, харин эрчүүдэд зангианы зажим, зангиа, цаг зэрэг бэлэг ихэд таалагдана.

Охин

Охины ордынхонд үүргэвч, цүнх их таалагддаг. Хэрэв олон тасалгаатай, түүн дотор нь хөөрхөн сюрпризүүд бэлдвэл бүр ч янзтай. Жишээ нь зөөлөн тоглоом ч юмуу. Харин хүүхдүүдэд бэлгээ өгөхдөө бяцхан жүжигчилсэн тоглолт үзүүлбэл сэтгэл нь ихэд хөдөлнө. Бэлэг нь нэхэх, оёх хэрэгсэл, тооны машин эсвэл ном байж болно. Ерөнхийдөө охиныхон мод болон арьсаар хийсэн жижиг сажиг, хэрэгцээгүй ч юм шиг зүйлд дурладаг онцлогтой шүү.

Жинлүүр

Жинлүүрийхэнд гялалзсан боодол баглаа, хайрцагтай, бантик зангидсан бэлэг их таалагддаг. Хэрэв өвлийн өвгөн, цасан охин хоёрыг авчирвал бүр ч их баярлана. Энэ хайрцагнууддаа тэд бичиг баримт, үнэт эдлэл зэргээ хадгална. Эмэгтэйчүүд үнэртэй ус, гоо сайхны энгэсэг, шигтгээтэй зүүлт гэх мэтэд баярлана. Хүүхдүүдэд тэмдэг, зүүлт, харин эрэгтэйчүүдэд зангиа, нэрийн хуудасны сав, бүчтэй тэмдэглэлийн дэвтэр, сэлүүр товч зэргийг өгвөл тохиромжтой.

Хилэнц

Хилэнц нарын бэлгийг 31-ний өдөр гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс яаран сандран авч өгч огт болохгүй шүү. Яагаад гэвэл тэд эртний эдлэл, чамин шигтгээтэй цуглуулга, асаагуур, үнсний сав зэрэгт дуртай. Бэлгээ дагалдуулан коньяк, үнэртэй ус, эсвэл гоёмсог дотуур хувцас өгвөл таалагдана. Хүүхдэд ер бусын гоёмсог, нууцлаг тоглоом бэлдээд нуусан газраас олуулбал маш их баярлана.

Нум

Түрэмгий, аз сорьсон гэнэтийн зүйлд дуртай энэ ордынхонд ямар нэгэн үйл явдал бэлдвэл зүгээр. Тухайлбал бэлгээ нэг газар нуучихаад тусгайлан бэлдсэн газрын зургийн дагуу хайлгаж, замд нь өвлийн өвгөнийг гэнэт тааралдуулах зэргээр зохиомжилбол сэтгэл нь ихэд хөдөлнө. Мөн багтаамж ихтэй үүргэвч, цүнх, ном, атлас, бөмбөрцөг зэрэг бэлэг өгвөл таалагдах нь гарцаагүй.

Матар

Энэ ордныхонд бэлгээ ёслол төгөлдөр бөгөөд 12 цаг цохимогц өгөөрэй. Тэд гоочломтгой, өө эрэх дуртай шүү. Тиймээс бэлгээ эртхэн авч, бүх зүйлийг жин тан болгох нь зүгээр. Тэд арьсан зүйлд дуртай. Цүнх, нэрийн хуудасны сав, бүс, тэлээ, түрийвч өгвөл эрэгтэй, эмэгтэй алинд нь ч таалагдана. Мөн гоёмсог үзэг, цаг өгвөл маш их баярлана. Ер нь бэлгээ сонгохдоо ихэрийнхэнтэй зөвлөлдөхөд гэмгүй. Бяцхан матаруудад угсардаг тоглоом, дэлхийн бөмбөрцөг, үзэг балны сав, мөн ээмэг, бөгж, зангиа зэрэг том хүн мэт ихэд хүндэтгэсэн бэлгэнд тэд жигтэйхэн дурлана.

Хумх

Төрөл бүрийн сонирхолтой зүйлд анхаарал нь сарнидаг хумхынханд техникийн дэвшлийг харуулсан бэлэг өгвөл хамгийн супер. Жишээ нь и-мэйлээр сонирхолтой авангард зураг илгээх, мөн сүүлийн үеийн загварын гар утас, компьютер, хөгжим, электрон тоглоом, цаг гэх мэтэд тэд ухаанаа алдчихдаг. Эмэгтэйчүүдэд төрөл бүрийн үйлдэл гүйцэтгэх чадвартай миксер, үсний сэнс, массаж хийх хэрэгсэл гэх мэт. Харин жаахан хүүхдүүдэд хөөрхөн тоглоом, аяга шанага, гоёл чимэглэлийн зүйлс болон дуртай тоглоомынх нь диск, кассет зэргийг өгвөл тохиромжтой.

Загас

Фотоаппарат, хөгжим, камер, диск. Энэ бол хамгийн дуртай зүйлс нь. Харин дараагийн ээлжинд ваз, гэрлийн бүрхүүл, үнсний сав, сонирхолтой хэлбэр дүрстэй шилтэй дарс, цаашлаад ванны өрөөний алчуур, халат, унтлагын өрөөний тавилга, үнэртэй ус зэргийг өгөхөд тохиромжтой. Хүүхдүүдэд ер бусын, ид шидийн зүйлс өгвөл сэтгэлийг нь хөдөлгөнө. Тухайлбал охидод дагина, гүнжийн даашинз, гоёмсог туфли, хөвгүүдэд хайртай хүүхэлдэйн киноных нь баатар гэх мэтийг өгвөл таны бэлгийг хэзээ ч мартахгүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.