УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар цалингаараа хүүхдийн тасгийг тохижуулав

Twitter Print
2014 оны 12-р сар 12-нд 18:18 цагт
Мэдээний зураг,

Хоёр сарын өмнө үүдээ нээсэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв өнөөдөр 20 ортой хүүхдийн тасагтай боллоо. Тус төвийн харьяа “Эмүжин” төвд 35 хүүхдийн багтаамжтай хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ч энэ нь ачааллаа дийлэхгүй, хүчин чадлаасаа 2-3 дахин олон хүүхдэд үйлчилдэг аж. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилга дэмжлэгтэйгээр дүүргийн Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтарч ажлын алба байгуулан, шуурхай ажилласны үр дүнд энэхүү тасгийг нээсэн байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Хүүхдийн тасгийг өргөжүүлэх, орны тоог нэмэгдүүлэх зардал мөнгө нь байгаагүй ч бодит шаардлага байсан тул том хүний ачаалал багатай тасгаас 20 орыг хүүхдийн тасаг болголоо. Ор, шүүгээ зэрэг эд хогшил, дотоод тохижилтыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр цалингаа нийлүүлж шийдсэн. Ингэснээр хүнд өвчтэй хүүхдүүддээ яаралтай тусламж үзүүлэх бололцоо бүрдэж байна” гэлээ. Хэдийгээр нөөц бололцоогоо ашиглаж орны тоог нэмэгдүүлсэн ч ажиллах боловсон хүчний цалин төсөвлөгдөөгүй тул одоогийн байдлаар “Эмүжин” төвөөс нэг хүүхдийн эмч тус тасгийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд зарим тохиолдолд том хүний дотрын тасгийн эмч, сувилагч нарыг дайчлан ажилладаг гэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • fb

      (174.21.108.239) 2014-12-13 04:50
      • 0
      • 0

      saldangiin saltgar vvhen shal hudlaa dvr amitan.

      Хариулах