Баар, караоке, саун, фитнес, амралтын газруудыг 3-р сарын 30 хүртэл хаалаа

Twitter Print
2020 оны 02-р сар 26-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Онцгой комисс яг одоо хуралдаж байна. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэлцэн шийдвэрлэх асуудлын талаар “Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 24-ний 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртлэх хугацаанд Улаанбаатар руу орж, гарах 12 цэг дээр хяналт тавьж ажиллаж байна.

Нэгэнт шийдвэр гарч байгаа учраас хөдөөгөөс хот руу орох ажилтай байгаа гэсэн иргэдийн шалтаг шатгааныг сонсох боломжгүй. Иргэдээс хэл ам их гарч байгаа. Энэ асуудлуудыг холбогдох хууль тогтоомж болон Зөрчлийн хуулиараа шийтгээд, арга хэмжээ аваад явна.

Түүнчлэн өнөөдрөөс (02.26) баар караоке, амралтын газар, саун, фитнесүүдийн үйл ажиллагааг 03 сарын 30-ныг хүртэл хаахаар шийдвэр гаргахаар болсон. Онцгой комиссын хуралдаанаар албажуулна." гэв.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.