Ч.Улаан сайдаа, 7000 тонн ноолуурыг хэн, хэзээ авахыг хэлээд өгөөч

Twitter Print
2020 оны 04-р сар 06-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Монгол улс жилдээ 10 мянган тн ноолуур авдаг. Засгийн газар ноолуур худалдан авахад 300 тэрбумын зээлийг компаниудад өгөхөөр болсон. Энэ мөнгөөр монгол улсын нийт ноолуурыг худалдан авна гэвэл кг-ийг нь 30.000 төгрөгөөр авна.

Харин ЗГ-ын амласан ёсоор кг-ийг нь 100.000 төгрөгөөр худалдан авбал ердөө 3 мянган тн-г л авах мөнгө. Харин үлдсэн 7 мянган тн-ыг нь хэн хэдээр авах нь тодорхойгүй үлдэж бна. Өнөөдөр зүүн аймгийн ноолуур гараад дууссан ч 60.000 төгрөгөөс дээш гарахаа больжээ. Анх 80.000-тай байхад нь Ч.Улаан сайд 100.000-аас доош өгч болохгүй гэж мэдэгдснээс тэд үнэ өсөхийг хүлээсэн. Гэвч 100.000 байтугай 80.000 ч үгүй хоцров. Компаниуд Засгийн газрын амласан өндөр үнээр авлаа гэхэд Дэлхий нийтээр хямрал болж, борлуулалт буурч байхад ноолууран бүтээгдэхүүнээ яаж борлуулах вэ?

Өнөөдөр дэлхийн зах зээлд ноолуурын үнэ кг нь 100.000 бүү хэл 70.000 хүрэхтэй үгүйтэй л байна. Сонгуулийн санал малчдаас авахын тулд 300 тэрбумаар 3 мянган тн-г нь авлаа гэж бодьё. Гэтэл энэ бол нийт ноолуурын гуравны нэгд ч хүрэхгүй. Үлдсэн 7000 тн-оо ачаад Малчид хаачих вэ? Ч.Улаан сайд аа! 

Жамаараа зохицуулагддаг зах зээлд төр оролцоод дампууруулдаг жишээ олон. Арьс ширний урамшуулалаас болж 40.000 хүрч байсан үхрийн шир 10.000 төгрөг, хонины нэхий бохины үнэгүй болсон гашуун сургамж бий.

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.