Хар салхи Европын зарим орнуудыг дайрч байна

Twitter Print
2014 оны 12-р сар 12-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Хар салхины улмаас Германд онц байдал зарлахад хүрсэн байна. Билли нэртэй хар салхи Хойд тэнгисээс Дани, Голланд, Финланд, Норверги, Швед зэрэг улсыг чиглэн 80-100 км/цагийн хурдтай салхилж байгаа аж. Мөн хүчтэй мөндөр салхитай зэрэгцэн орж байгаа тухай мэдээллээ. Үүнээс өмнө Александра хар салхи Европын орнуудыг дайран өнгөрчээ.

Билли хар салхи энэ долоо хоногийн сүүлээр Германы баруун хойд хэсгээр дайрч зарим үед салхины хурд 140 км/цаг хүртэл нэмэгдэх төлөвтэй байгаа учир жолоо нар хүчтэй мөндөрт цохиулах, мод унах, салхинаас үүдэлтэй бусад аюулаас сэрэмжлүүлсэн байна. Цаашид Хар салхи баруун хойд хэсгээс нутгийн өмнөд хэсэг рүү чиглэх бөгөөд хурдны хүч бага зэрэг саарна гэж цаг уурчид мэдээлжээ. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас хүчтэй бороо, мөндөр орж үерт автаж болзошгүйг мөн анхааруулсан байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.