Ираны Эрүүл мэндийн сайдын орлогч коронавирусын халдвараар нас барлаа

Twitter Print
2020 оны 02-р сар 29-нд 19:22 цагт
Мэдээний зураг,

Ираны Эрүүл мэндийн сайдын орлогч Ирадж Харирчи коронавирусын халдварын улмаас нас баржээ. 

Өнгөрсөн даваа гарагт Ираны Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Ирадж Харирчи духныхаа хөлсийг байн байн арчиж, биеийн байдал нь сайнгүй байгаа нь ажиглагдсан аж. Улмаар үүний дараа коронавирусын халдвар авсанаа мэдэгдсэн бөгөөд Ираны парламентын гишүүн 57 настай Махмуд Садеги мөн л уг вирусын халдварыг авсан болохоо түүний дараахан зарласан юм.

Коронавирусын халдвар авсан 80 мянга гаруй иргэдийн дийлэнх нь БНХАУ-д бүртгэгдээд байгаа ч Иранд үүссэн нөхцөл байдал мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Тус улс жилдээ сая сая мөргөлчдийг хүлээн авдаг ба Кум, Машхед зэрэг хотуудад байрлах шийтийн сүм хийдүүд одоог хүртэл мөргөлчдөд нээлттэй хэвээр байгаа аж.

Ираны эрх баригчид коронавирусын халдвар гарсан бүс нутгуудад хөл хорио тогтоохоос татгалзаж байгаа ба хөл хориог хуучирсан, үр дүн муутай арга хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Үүнтэй холбоотойгоор Ираны парламентын зарим гишүүд эрх баригчдыг коронавирусын халдвартай холбоотой үнэн бодит тоо баримтуудыг нуун дарагдуулж байна хэмээн буруутгасан байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Иранд коронавирусын халдварын улмаас 210 хүн нас барсан гэж "BBC" агентлаг мэдээлсэн юм.

Гэвч энэ тоо нь Ираны эрх баригчдын ДЭМБ-д өгч буй тооноос хэд дахин бага байгаа нь санаа зовоосон асуудал болоод байна. Иймд ДЭМБ-ын мэргэжилтнүүд маргааш Иранд ажиллахаар болсон аж. 

A woman wearing a protective mask shops at a pharmacy in Tehran, Iran (24 February 2020)

Иранд коронавирусын халдвар дэгдсэн нь эрүүл мэндийн тогтолцоо муутай Ойрх Дорнодын улс орнуудад Ковид-19 вирусын халдвар хурдацтайгаар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Афганистан, Бахрейн, Ирак, Кувейт болон Оман зэрэг улс орнуудад коронавирусын халдвар бүртгэгдсэн нь хөрш Иран улсад коронавирусын халдвар дэгдсэнтэй холбоотой ба эдгээр улс орнууд Ирантай хиллэдэг хилээ хааж, хязгаарлалт тогтоогоод байна. Арабын Нэгдсэн Эмират улс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ирантай агаарын тээврийн харилцаагаа долоо хоног зогсоосон байна. Арабын Нэгдсэн Эмират улсад коронавирусын халдвар авсан 13 тохиолдол бүртгэгдсэн бол Бахрейнд халдвар авсан 17 хүн бүртгэгдсэн ба тэдгээр иргэд бүгд Арабын Нэгдсэн Эмират улсаар дамжин Иранаас ирсэн байжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.