Чөлөөтийн тамирчид Буриадаас хоёр медаль хүртлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 27-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

ЗХУ-ын баатар Базар Ринчиногийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн хоёрдугаар сарын 22-нд Буриадын Забайгальд боллоо.

57 дахь удаагийн тэмцээнд манай улсаас "Хасу-Мегастарс" клубийн гурван тамирчин оролцсноос нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв. 57 кг-ын жинд өсвар үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Насанбуян мөнгө, 86 кг-д спортын мастер М.Оргилох хүрэл медаль хүртэж 70 кг-д Д.Тэнгис тавдугаар байрт шалгарчээ.

Тэмцээнд Буриадын шигшээд данстай Алдар Бальжинимаев, Булат Батоев, Тамир Гармаев, Солбон Түмэнбаяров тэргүүтэй 150 гаруй бөх зодоглосон. Олон улсын шүүгч, ОУХМ Х.Ганболд тэмцээний шилдэг шүүгчээр тодорчээ.

А.Алт

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.