“Бавари Мюнхен”-“Арсенал” оноолт таарах магадлал 24 хувьтай байна

Twitter Print
2014 оны 12-р сар 12-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний энэ улирлын хэсгийн тоглолт өндөрлөсөн. Үүний дараа шилдэг 16 багийн оноолт хэрхэн гарах бол гэдэг олны анхаарлыг татаж байна. Бага шөвгийн сугалаа ирэх даваа гарагт болно. Европын зарим хэвлэлүүд өөрсдийн хувилбарыг эхнээс нь дэвшүүлээд байна. Тэдний үзэж байгаагаар Английн “Арсенал”-Германы “Бавари Мюнхен” багууд хоорондоо таарах магадлал өндөр байгаа гэнэ.

“Их буучид” сүүлийн дөрвөн улиралд энэ шатыг давж чадаагүй. 2010-2011 онд Испанийн “Барселона”-д 2:1, 1:3-ын харьцаатай хожигдсон бол 2011-2012 онд Италийн “Милан”-тай оноол таарсан. Тухайн үед эхний тоглолтыг айлын талбайд хийж, 4:0-ээр ялагдсан. Дараа нь хариу тулаанд 3:0-ээр хожсон ч шөвгийн наймд шалгарахад хэтэрхий оройтсон байлаа.

Харин 2012-2013 онд Германы “Бавари Мюнхен”-тэй тоглосон ч талбай дээрээ 3:1-ээр дийлдсэн. Хариу тулаанд 2:0-ээр хожсон ч айлын талбайд гурван гоол оруулсан “Немцүүд” тэмцээнээ цааш үргэлжлүүлж байлаа. Хамгийн сүүлийн улирал буюу өнгөрсөн хавар “Бавари”-тай дахин учраа таарч гэртээ 2:0-ээр ялагдсан юм. Талбай дээрээ ялагдсан баг хариу тоглолтонд хожино гэдэг маш хүнд даалгавар билээ. “Арсенал” Мюнхенд очоод 1:1-ээр тэнцэж, “Аваргуудын лиг”-ийг дуусгаж байлаа.

Бусад багуудын хувьд Францын “Монако”-Германы “Шальке 04”, Францын “ПСЖ”-Германы “Боруссия Дортмунд”, Английн “Челси”-Германы “Байер Ливеркузен” багуудын хоорондоо таарах магадлал нь 23-28 хувьтай байна. Тус тэмцээний шөвгийн 16-гийн оноолт тааруулах журам нь нэг улсын хоёр баг хоорондоо тоглохгүй, мөн нэг хэсгээс гарч ирсэн хоёр баг оноолт таарахгүйгээр тохируулах ёстой.

Испанийн Эзэн хааны баг “Реал Мадрид” бага шөвөгт хамгийн олон дараалж хожигдож байсан. Тэдний хувьд барцадтай гэж хэлж болохоор шөвгийн 16-гийн шатанд 2004-2005 онд Италийн “Ювентус”-т 1:0, 0:2, 2005-2006 онд Английн “Арсенал”-д 0:1, 0:0, 2006-2007 онд Германы “Бавари Мюнхен”-д 3:2, 1:2, 2007-2008 онд Италийн “Рома”-д 1:2, 1:2, 2008-2009 онд Английн “Ливерпуль”-д 0:1, 0:4, 2009-2010 онд Францын “Лион”-д 1:1, 0:1-ийн харьцаатай хожигдож байв.

Эх сурвалж: www.uefa.com

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.