Суутны тухай гайхалтай түүх

Twitter Print
2020 оны 06-р сар 29-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Лев Семёнович Понтрягин

Москвагийн нэг сургуульд нэгэн сурагч хичээлд суухаа болив. Долоо хоногийн дараа багшийнхаа зөвлөснөөр ангийнхан нь түүний гэрт очицгоожээ. Левийн ээж хаалга нээж өгөхөд хөвгүүд: 

-Лев яагаад сургуульдаа явахгүй байгаа вэ?

-Тэр мэс засал хийлгэсэн. Лев ганцаараа явж чадахгүй... хэмээн хариулсан байв. Хөвгүүд: 

Бид түүнийг сургуульдаа явж чадахгүй бол гэрт чинь ирж хичээлд нь тусална гэж хэлэн ээжийг нь даган өрөөнд нь орцгоов. Левийн нүдийг боолтоор боосон байхыг хараад л найздаа юу тохиолдсоныг тэд ойлгосон аж. Лев хэнийг сонсохоо мэдэхгүй байсан бөгөөд зөвхөн толгойгоо толгой дохин суув. Тэднийг явсны дараа ээжийнхээ хамт төлөвлөгөө гаргаж, хэн хэн нь ирж хамтдаа байх, хэн нь ямар зүйлсийг тайлбарлаж өгч, Левийн хамт явж, сургуульдаа явах болсныг нягт төлөвлөв.

Суралцах нь илүү дээр байсан бөгөөд бүх ангийнхан нь дэмжсэнд үргэлжлүүлэн сурах болсон, Лев удалгүй мөсөн гулгуурын талбай болон симфони концертын танхимд найз нарынхаа тусламжтай очиж үзжээ. Тун удалгүй математикийн олимпиадад шалгаран оролцов. Лев дунд сургуулиа алтан медальтай төгсөж, коллежид дэвшсэн байна. Түүний нүд болсон найз нар нь хамтдаа байв. Их сургууль төгсч тэрээр дэлхийн алдартай математикч, академич болж 1958 онд Эдинбургийн математикийн конгресс дээр илтгэл тавив.

Лев Семенович Понтрягин

1908 онд төрж, 1988 онд нас эцэслэсэн юм. Оросын алдарт математикч, ХХ зууны хамгийн агуу математикчдын нэг, Оросын шинжлэх ухааны академич энэ хүн 14 настайдаа хараагүй болсон юм. Тэрээр алгебрийн ялгавартай бүтцэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд доргилтын онол, Тооцоолон бодох өөрчлөлтүүдийн удирдлагын математикийн онолыг үндэслэгч юм.

1969 онд түүний шинжлэх ухаанд оруулсан гавьяаг үнэлж Социалист Хөдөлмөрийн баатарын алтан таван хошуугаар шагнасан билээ. Английн Салфордын Их сургуульд 1977 онд математикийн ухааны докторын зэрэг хамгаалсан алдарт эрдэмтэн байлаа. 

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.