Шинэ жилээр хамтлаг, дуучид 5-8 сая төгрөгөөр дуулна

Twitter Print
2015 оны 12-р сар 10-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Шинэ жилийн баяр хаяанд ирж, урлагийнхан халаасаа зузаатгах, халтуур хийдэг цаг аль хэдийнэ эхэлжээ. Яг өдийд хамтлаг, дуучид, хошин урлагийнхан болоод мэргэжлийн хөтлөгчид өөрсдийгөө үнэд хүргэдэг цаг. Тайзан дээр гарч ганц хоёр дуу дуулаад л энэ нийгмийн дундаж орлоготой иргэний хоёр сарын цалинтай дүйцэйхүйц хэмжээний мөнгө халаасладаг азтай ч гэмээр хүмүүс бол тэд. Манай соёл, урлагийнхны шинэ жилийн баярын үйлчилгээний хөлс жирийн үеийнхээс хавьгүй өсдөгийг арга хэмжээ зохиодог байгууллага бүхэн мэднэ. Нэг талаас тэд авьяасаа үнэлүүлж, бусдын адил “хоолоо” залгуулж яваа. Гол нь урлагийнхан дунд эрэмбэ дараалал дутагдаад байх шиг. Дөнгөж оюутны ширээнээс гараад удаагүй, ганц хоёрхон дуутай уран бүтээлч хэмээх “сэтэр” зүүчихсэн дуучид шинэ жилээр нэг дууг сая төгрөгөөр үнэлсэн жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй.

Зардал ихтэй энэхүү баярт албан байгууллагын удирдлагууд ажилчдаа нэг үдшийг сайхан баярлуулах хүсэл төрдөг ч жил бүр дураараа ханшаа өсгөдөг уран бүтээлчидтэй яах аргагүй нүүр тулгардаг. Үзэгчдийн хайртай, хүндэлж биширч явдаг уран бүтээлчид буюу “акулууд” мэдээж том дуугарна. Хажуугаар нь шинэ залуу болсон болоогүй хамтлаг, дуучид, хөтлөгчид хамгийн доод ханшаа сая төгрөгнөөс гэсэн үнэ тогтоочихоод, гэдийгээд хөдөлдөггүй бардам "жаал"-ууд бас байх юм. Урлагийн тогоонд чанагдаж, хийсэн туурвисан бүтээлээрээ үзэгчдэд сайшаагдаж, энэ нэр хүндээ эдлэж яваа урлагийнханыг муулах гэсэндээ биш, учраа мэдэхгүй “ам барьж” үзэгчдийг хийгээд ард түмнийг хууран мэхлэгчдэд энэ сэдэв хүрэх биз.

Улсын эдийн засаг хямарч, дагаад иргэдийн орлого багасч хоногийн бор хоолоо залгуулах гэж чардайж буй хэцүүхэн нийгэмд та бид амьдарч л яваа. Гэтэл энэ хямралтай үед гагцхүү урлагийнханы үнэ ханш өссөөр байгааг юу гэж ойлгох вэ?

Тэдний амнаас гарч байгаа энэ асар өндөр үнийг хэзээ, хаана, хэн тогтоочихсон юм бол гэсэн бодол жил бүр төрөх юм.

Өнгөрсөн жил гэхэд хамтлаг дуучдын үнэ ханш ямар байсныг танилцуулъя.

Төрийн соёрхолт дуучин Д.Болд 5.5 сая төгрөгөөр дуулах ханш дуугарснаар 2014 оны хамгийн үнэтэй дуучнаар тодорсон.

-МУГЖ дуучин Т.Ариунаа хоёр дуугаа гурван сая төгрөгөөр,

-Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Төрийн шагналт Д.Болд нар нэг, хоёр дуугаа 4 саяас дээш,

-“Гурван охин” хамтлаг хоёр дууг хоёр сая,

-“Татар” хамтлаг гурван дуугаа хоёр сая 500 мянган төгрөг,

-Поп опера урсгалаар дуулдаг “Увертюра” хамтлаг хоёр дууг хоёр сая төгрөг,

-Дуучин A Cool 1,5-2 сая төгрөгөөр дуулсан бол шинэ жилийн баярыг хөгжөөх, богино хэмжээний хошин хөтөлбөрөөр “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр нар тус бүр хоёр сая, хамтлагаараа бол найман сая төгрөгийн ханштай байв.

Тэгвэл энэ жилийн урлагийнхны ханш ямар байгааг хүргэе.

Энэ жил “Камертон” хамтлагийнхан нэг дууг 3 сая, 3-5 дууг үнээ хямдруулаад 6-10 саяар дуулах юм байна. Харин “Харанга”-ыхан дууны тоогоор бус 30 минут тутамд 8-10 саяар дуулахаа дуулгасан юм. Арга ч үгүй биз, тайзнаа зургаан хүний бүрэлдэхүүнтэй амьд хөгжим, “амьд”-аар дуулна шүү дээ. Ингэхдээ энэ сарын 25-наас өмнө гэрээ хийхгүй бол захиалга ихтэй байгаа гэнэ. 

Шинэ жилийн тухай хамгийн олон дуутай дуучин бол МУГЖ Б.Сарантуяа. Түүний ханш “Харанга”-ынхнаас дутахгүй. Тэрээр энэ сарын 15-наас өмнө харьцангуй хямдаар дуулах юм байна. Харин 15-наас хойш ханшаа 1-2 саяар нэмж хоёр дууг 3-5 сая төгрөгөөр дуулах юм байна. Гавьяат дуучинтай эн зэрэгцэхүйц ханшаар мэдээж МУГЖ Т.Ариунаа дуулахаа мэдэгдлээ. Тэрбээр хоёр дууг 3.5 сая, гурван дууг дөрвөн саяар дуулах аж. Тэдний араас “Номин талст” хамтлаг жагсчээ. Тус хамтлагийнхан 3-4 дууг гурван саяд дуулах юм байна.

Харин залуу хамтлаг, дуучдын хувьд 

-“Киви” хамтлаг хоёр дууг 2 .000.000₮, гурван дуу 2.500.000₮ төгрөгөөр дуулна.

-“Sweetymotion” хамтлагийнхан хоёр дууг 3.000.000 ₮ дуулахаа мэдэгдсэн бол, дуучин Д.Болд ганцаараа нэг дууг 1.000.000 ₮-өөр дуулах юм байна.

-“Мотив” хамтлаг 1.500.000₮

-“А sound” хамтлаг нэг дууг 1.500.000₮

-“Гурван охин” хамтлаг гурван дууг 3.500.000₮

-Дуучин Сэрчмаа гурван дууг 2.000.000₮

-МУГЖ дуучин Алтанцэцэг нэг дууг 1.000.000₮-өөр дуулна гэсэн юм.

Дуучин Бичүү, Амина нар ч мөчөөгөө өгөхгүй 1-2 дууг хагас сая төгрөгийн ханшаар дуулах гэнэ. 

-“Fire”, “Lemons” зэрэг хамтлагууд тус бүр ханшаа 500.000₮

-Дуучин A-cool нэг дууг 500.000₮

-Дуучин Агиймаа, Эгшиглэн нар тус бүр нэг дууг 500.000₮

-Дуучин Цэлмүүн 800.000₮

-Дуучин BX нэг дууг 800.000₮

-Дуучин Хишгээ - 800.000₮

-“Sync” хамтлаг -800.000₮

-Ноён Бондгор 1.000.000₮

Түүнчлэн шинэ жилийн үдэш зохиолын дуу сонсохыг хүссэн хүмүүс олон байдаг. Тэдний таашаалд нийцүүлэн үдэшлэг зохион байгуулагчид зохиолын дуучдыг урьдаг. Одоогоор тэд хараахан ханшаа тогтоож амжаагүй боловч тогтсон ханштай хэсэг нь бас байна. Зохиолын дуучдын хувьд нэг ханш дээрээ хатуу зогсдоггүй харилцан тохиролцох хамгийн энгийн байдаг гэнэ.

-Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа 3.000.000₮

-Г.Эрдэнэтунгалаг гурван дуу 2.000.000₮

-Д.Намсрайноров гурван дуу 2.500.000₮

-Л.Болдбаатар 1.200.000₮

-Л.Чулуунбаатар 1.500.000₮

-П.Идэржавхлан 1500.000₮

-“Шуранхай” хамтлагийн дуучин Номин 1.000.000-аар дуулах юм байна.

-А.Түмэн-Өлзий 500.000₮-өөр дуулах бол Л.Сөрөлт 1.500.000-аар дуулж, хөтлөх юм байна.

-П.Жимсээ 500.000₮-өөр тус тус дуулах юм байна.

Шинэ жилийн үдэш хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн тоонд хошин шогийнхон багтдаг. “ТВ коктейль” хамтлагийнхантай үдшийн турш хамтдаа байхад танд 5.000.000-8.000.000 төгрөг хэрэгтэй.

Шинэ жилийг хөтлөгчгүйгээр төсөөлшгүй билээ. Хошин шогийн хувь уран бүтээлчдийг урьж, баярын цэнгүүнээ хөтлүүлэх бол дахин 1.000.000-2.000.000 сая төгрөг төлөх шаардлагатай ажээ. Баярын цэнгүүний хөтлөгчдийн ханш 1-1.2 сая төгрөг бол олонд танигдсан хөтлөгчдийн ханш жүжигчдийнхээс дутахгүй. Хамгийн өндөр ханшаар өөрийгөө үнэлсэн хүн бол UBS-ийн хөтлөгч Анууш буюу Э.Гантулга. Тэрбээр нэгэн үдшийн цэнгүүнийг гурван сая төгрөгөөр хөтлөх гэнэ. Үндэсний телевизээр овоглон олонд танигдсан хөтлөгч Д.Цоодол, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо нарын акулууд шинэ жилийн тань үдшийг 1.5 сая төгрөгөөр хөтлөх юм.

Түүнээс гадна Монголын түүхэнд ХХ зууны өвлийн өвгөн хэмээн нэрлэгдсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн агсны халааг авсан МУГЖ олноо “Хасар” хэмээн нэрлэгддэг Б.Жаргалсайхан, үзэсгэлэнт таван цасан охины хамт айл өрх, албан байгууллагын шинэ жилд 1.000.000 төгрөгөөр очих юм байна. Гэхдээ энэ үнэнээсээ маш сайн ярина гэдгээ тэрбээр онцолсон юм.

Мөн "Авьяаслаг Монголчууд"-ын шүүгч хийлийн гайхамшгийг монголчуудад үзүүлж чаддаг хийлч Дээгий энэ жил үнээ өсгөөгүй юм байна. Тэрбээр 1.500.000 төгрөгөөр үйлчлэх аж. Энэ жилийн хувьд хийлч Дээгий маш их эрэлттэй байгаа бөгөөд 20-ноос өмнө байгууллагуудтай гэрээгээ хийхээр төлөвлөжээ. 

Энэ мэт жүжигчин, хамтлаг дуучдын цуваа үргэлжилсээр байх юм. Нэг оройн орлого саяас буудаггүй тэдний "халтуур"-ын ажил ийнхүү эхэллээ.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • hgfgd

      (112.72.9.22) 2015-12-11 12:16
      • 0
      • 2

      peeee uls oron hymrad bhad ene urlagiinhan oorsdiigoo orgood bhiin odoo yu geh vee de

      Хариулах