О.Баасанхүү: Ц.Нямдорж сайдаа, жинхэнэ гэмт хэрэгтэн бол та өөрөө шүү дээ

Twitter Print
2019 оны 10-р сар 24-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр хуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарын хооронд маргаан өрнөлөө.

О.Баасанхүү гишүүн  “Хууль зүйн сайдаас асуумаар байна. Бөөс түүж байгаа юм шиг болохгүй байгаа заалт бүрийг бариад яваад байх уу. Хэзээ эрүүгийн хууль хэзээ бүхлээрээ шинэчилж орж ирэх вэ. 2011 онд та Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Саарал жагсаалтад оруулсан. Таныг арай гэж мулталж зайлуулсны ачаар  2013 онд арай хийж гарсан. 2016 оноос хойш дахиад гурван жил мөнгө угаах талаар юу ч хийсэнгүй. Саарал жагсаалтыг харахаар зургаа нь танай яамны ажил, нэг нь Санхүүгийн зохицуулах хорооны ажил байсан шүү дээ. Хэзээ цогцоор УИХ-д оруулж ирэх юм бэ. Залуу хүмүүст суудлаа тавьж өгөхгүй юм уу. Та үнэхээр гай болж байна” гэсэн юм.

Харин үүний хариуд Хууль зүйн сайд Ц.НямдоржБаасанхүү, би мафитай тэмцэж байгаа нь үнэн. Яргалагч нартай тэмцэж байгаа нь үнэн. Би бууж өгвөл энэ төр, ард түмэн  бууж өгсөн болно. Чи намайг буулгах гэж үхэн хатан тэмцэж байна. Би бууж өгөхгүй. Чи намайг буулгаж чадахгүй.  Эрүүгийн хуулийг нэг хөндөх гэвэл бүх утас нь хөвөрдөг юм. Чи Эрүүгийн хуулийг ерөөсөө ойлгодоггүй юм билээ. 27 жил өмгөөлөгч хийсэн гээд томроод явдаг юм билээ. Чи ойлгоогүй хоёр жил надаас лавласан шүү дээ. Саарал жагсаалт надаас болоогүй ээ. Би чам шиг юманд бууж өгч үзээгүй юм. Би чамаас цаадахад нь бууж өгч үзээгүй” хэмээн бухимдлаа.

Гэтэл О.Баасанхүү гишүүн "Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг та үхэх нь ээ.  Өөрөө мафийн хүн байж. Жинхэнэ гэмт хэрэгтэн бол та өөрөө шүү дээ. Хорин жил гэмт хэрэгтнүүдтэйгээ хамт яваа хүн” хэмээсэн юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.