Өчүүхэн хөлний зураг сая сая хүүхдийн амийг аварчээ

Twitter Print
2020 оны 08-р сар 19-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Бидний олонх энэ гайхалтай зургийг харсан ч түүхийг нь сонирхоогүй юм.

1970-аад оны эхээр Орегон мужийн их эмч, доктор Рассел Саксон, үр хөндөлтийг хууль ёсны болгосны дараа эмгэг судлаач эмч хүүхдийн биеийг формальдегидийн уусмалд хадгалж үлдээснийг харсан байв. Саксон эмч тэдгээрийн зургийг авч дараа нь харахад маш бага хэмжээтэй хөлний зураг байжээ.

Ураг 10 долоо хоногтой байсан аж. Зурагнуудаа катологжуулсаны дараа жижигхэн хөлийг харж, "Үүнийг ... магадгүй Бурхан надад зориулж үлдээжээ гэж бодсон. " Дөрвөн хүүхдийн эцэг Доктор Саксон төрж амжаагүй ургийн зургийг хараад "Жижиг хөл", "Эрдэнэт хөл" гэж нэрлэсэн бөгөөд эдүгээ энэ зураг болон нэрээр абортын эсрэг дэлхий даяар ашиглаж байгаа юм. Уг зургийг Доктор Жак ашиглах зөвшөөрөл хүсэхэд доктор Саксон ч өгөөмрөөр зөвшөөрөв.

Доктор Вилки энэ зургийг өөрийн "Abortion Handbook", "амьдрал ба үхэл" болон "Чи мэдэх үү"? номондоо ашигласан байдаг. Үр хөндөлт хийлгэхээр ирсэн ч энэ зургийг харсан олон эмэгтэй царайг нь хараагүй ирээдүйд төрөх хүүхдээ ихэд хайрлаж байгаа тул өөрийн саналаасаа няцсан хэмээсэн байна.  Өчүүхэн хөлний зураг сая сая хүүхдийн амийг аварсан юм.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.