Хариуцлагатай байцгаая

Twitter Print
2023 оны 02-р сар 13-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ

УИХ-ын 80-р  тогтоолоор батлагдсан “Зѳвлѳлдѳх зѳвлѳл” д сонгогдон ажиллав. ЗГ-ын ордонд орж гарч, хүмүүстэй уулзан ярилцаж, сошиал хандлагуудыг ч уншлаа. Ер нь бид нийтээрээ их хардлагатай болсон нь анзаарагдаж байв. Хэрэв энд сонгогдоогүй бол би бас хардах л байсан байх.

Нэг. “Зѳвлѳлдѳх зѳвлѳл” ямар зорилготой байв?

“Үндсэн хууль”-ийг ѳѳрчлѳх захиалгаар Зѳвлѳлдѳх зѳвлѳлийн гишүүдийг сонголоо”, “Энэ 11 нѳхѳр ард түмнийг тѳлѳѳлж, Үндсэн хуулийг ѳѳрчлѳх эрх байхгүй”, “Зѳвлѳлдѳх зѳвлѳлийн гишүүд бол улстѳрчдийн бууны нохой” гэхчилэн шуугицгаав. Надад дотно ханддаг зарим найзууд минь “Галаа ах аа, та энд орж нэр нүүрээ барах хэрэггүй байсан юм даа” хэмээн зовинож байлаа

Нийгмийн шударга бус хандлага, ард олны боломжуудыг хулгайлагсад, тэднийг хаацайлж хамгаалсан Тѳрийн тогтолцоо, эдийн засгийн хямрал, энгийн олны амьдралын доройтол зэргээс шалтгаалан оны ѳмнѳ жагсаал цуглаанууд болсон. Энэ байдал нь улстѳрийн тогтворгүй байдлыг даамжруулж байгаад санаа зовиносон Ерѳнхий сайдын зоримог шийдвэрүүд МАН тѳдийгүй бусад намуудын харилцаанд ч нѳлѳѳлж байв. Энэ үед УИХ-ын тогтоолоор “Зѳвлѳлдѳх зѳвлѳл” байгуулагдлаа.

Гол зорилго нь:

1.     Монголын ѳнѳѳгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг судлан эрэмбэлж, ард нийтээс санал асуух асуултуудыг бэлтгэх хариуцлага байлаа.

2.     Бидний бэлтгэсэн асуултаар олон нийтийн 2 удаагийн санал асуулга авсны дараа үр дүнд нь дүгнэлт хийж УИХ-д зѳвлѳмж гаргаж ѳгѳх үүрэгтэй.

Биднийг мэдээллээр хангахын тулд ЗГ-ын ордонд “Судлаач эрдэмтдийн санал солилцох уулзалт”, “Нийгмийн тѳлѳѳллийн байгуулагууд болон улстѳрийн намуудын санал солилцох уулзалт”-уудыг зохион байгуулсан. Энд олон асуудлууд хѳндѳгдлѳѳ. Түүнээс гадна УИХ-ын ТГ болон бусад шугамаар иргэдээс санал авч нэгтгэн биднийг мэдээллээр хангаж байв

Хоёр. Санал асуулгын асуултыг яаж бэлтгэв?

“Зѳвлѳлдѳх зѳвлѳл”-ийн бүрэлдэхүүнд сүдлаач эрдэмтэд, иргэний нийгмийн байгуулагуудын болон иргэдийн тѳлѳѳлѳл, МҮХАҮТ, МҮЭ, АОЭНХ зэрэг олон нийтийн байгууллагуудын тѳлѳѳлѳл сонгогдсон юм билээ. Мэдээж эхэндээ ойлголцохгүй санал зѳрѳлдѳх зүйлүүд байсаан, нуух юмгүй. Аажимдаа бид бие биедээ хүндэтгэлтэй хандаж, саналыг нь сонсон сэтгэлгээний долгионоо тааруулах гэж хичээсэн. Бид 3 зүйл дээр санал нийлж байв:

-Aсуудалд улстѳржиж хандахгүй

-Хэн нэгний захиалгаар ажиллахгүй

-Хувийн санаа бодолдоо хэт автахгүй

Мэдээж шуугиан үүсгээд байсан “Үндсэн хууль”-ийн асуудалд болгоомжтой, гэхдээ энэ санал асуулгын туйлын зорилго болгож хандахгүй гэдэгтэй санал нэгдсэн. Одоо бол “Зѳвлѳлдѳх зѳвлѳл”-ийн гишүүддээ сэтгэл хангалуун байгаа. Тэд маш ажил хэрэгчээр, хариуцлагатай ажилласан. Зѳндѳѳ маргалдаж мэтгэлцэж байж:

1.     Иргэний болон улстѳрийн эрх хариуцлага

2.     Парламентийн ардчилал

3.     Эдийн засаг, баялгийн сан, тѳвлѳрлийг сааруулах

4.     Нийгмийн тулгамдсан асуудал... ангиллуудаар нийтдээ 22 багц асуулт бэлтгэж УСХ-нд хүлээлгэн ѳглѳѳ. Бид асуултуудаа энгийн иргэдэд ойлгомжтой, хэт албархуу биш, агуулгын хувьд давтагдахгүй байхаар хичээж бэлтгэсэн. Мэдээж хүн бүхний санаанд нийцнэ гэж юу байх билээ? Гэхдээ асуудалд зарчмаа барьж олонхийн саналаар шийдэв. Энэ ажилд УИХ-ын ТГ болон ҮСХ-ноос томилогдсон баг маш сайн хамтран ажиллаа. Энэ байгууллагуудын талаарх миний хийсвэр дүгнэлт илуу эерэг бас бодитой болсон шүү.

Гурав. Санал асуулгууд үргэлжилж байгаа

“Яагаад 1570 хүн биднийг тѳлѳѳлдѳг юм бэ?”, “Ѳѳ тэгээд бэлдсэн хүмүүсээрээ санал ѳгүүлэх юм байна л даа”, “За тэгээд санал авсан болоод ѳѳрийнхѳѳрѳѳ бүгдийг шийдэх гэж байгаа юм, энэ улстѳрчид”.

Бидний бэлдсэн асуултуудаар ард иргэдээс санал авах ажиллагаа 2 шаттай явагдана:

1.     Санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1570 ѳрхѳѳс санал авах ажиллагаа 1 сарын 26 ны ѳдрѳѳс эхэлж 2 сарын 2 ны ѳдѳр дууссан байгаа

2.     Дээрх санал асуулгад оролцсон хүмүүсийн 50 хувиас доошгүй иргэдийг сонгон энэ 2 сарын 14, 15 ны ѳдрүүдэд Тѳрийн ордонд хоёр дахь санал асуулгыг зохион байгуулах юм. Гэхдээ сонгогдсон иргэдийг тодорхой хэмжээнд мэдээллээр хангаж байж сүүлийн санал асуулгыг авч дуусгана.

ҮСХ зохион байгуулж буй энэ санал асуулгад “Зѳвлѳлдѳх зѳвлѳл” оролцох эрхгүй, зѳвхѳн хяналт тавих үүрэгтэй болохоор энэ талаар би их зүйл мэдэхгүй байгаа. Харин ҮСХ-ноос бидэнд тайлбарласнаар, энэ санал асуулга нь олон улсын жишгээр тусдаа аргачлалаар явагдаж байгаа болохоор миний хувьд эргэлзэхгүй байгаа. Хоёр дахь санал асуулгын дараа үр дүнг нь нэгтгэн “Зѳвлѳлдѳх зѳвлѳл” зѳвлѳмж боловсруулж УИХ-д хүлээлгэн ѳгнѳ. Ингэснээр бидний ажил дуусна гэсэн үг. Харин уг зѳвлѳмжийг хэрэгжүүлэх эсэх нь УИХ- ын асуудал болно. Хэрвээ энэ зѳвлѳмж нь олон нийтийн эрх ашгийг илэрхийлж чадаж байна хэмээн үзвэл, бид хамтдаа УИХ болон ЗГ-ыг шахаж шаардах болно.

Дѳрѳв. Тѳгсгѳл буюу “Хариуцлагатай байцгаая”

Монголын улстѳрийг гаднаас нь харж шүүмжлэгчдийн нэг нь би. Ѳмнѳ болж байсан жагсаал цуглаануудыг анхааралтай ажиглаж байлаа. Хууль боловсруулан баталдаг улстѳрчдийн ѳмнѳѳс сэтгэлийн хѳѳрлѳѳр, шийдэл гаргалгаагүйгээр тэмцэж байгаа нь хэзээ ч ялалт авчрахгүй гэдгийг анзаарч байв. Ямар ч тохиолдолд асуудлыг хуулийн хүрээнд, судалгаа баримттай, шийдэл гаргалгаатай тавьж сурах хэрэгтэй юм байна. Эс тэгвэл хуулийн хурээнд буруутгагдана. Тэгэхээр бид ѳѳрсдѳѳ илүү хариуцлагатай байх шаардлагатай болж байна.

Ѳнѳѳгийн Монголын улстѳр, эдийн засаг хямралын туйлд хүрч буй энэ цаг үед бидний оролцоо сэргэн мандалтад нѳлѳѳлѳх боломжтой. Зохион байгуулалттай сошиал троллуудын тавьсан түймэрт шаталгүй асуудлыг бодитой харж, илүү эв нэгдэлтэй байж, сайн үр дүнгүүдыг хамтдаа дэмжиж байж бид ѳѳрчлѳлтийг хийж чадна. Залуус сонгуульд ѳѳрийн итгэл үнэмшлээрээ заавал санал ѳгч сурах нь үүрэг юм. Сонгуульд санал ѳгѳѳгүй байж буруу сонголтын муу үр дагаврыг халаглаж шүүмжлэх нь оролцоо биш. Үүргээ биелүүлээгүй байж эрхээ эдлэхийг шаардах нь хариуцлага биш.

Монгол хүн дүр ѳѳрийн мѳрѳѳдѳлтэй. Ямар эх оронд амьдрахыг хүсч байна, тэр эх орныг бид ѳѳрсдѳѳ байгуулна. Хэн ч энэ мѳрѳѳдлийг бидэнд биелүүлж ѳгѳхгүй. “Хэцүү байна” хэмээн асуудлаас зугатан гадаадад гараад ч асуудлыг шийдэхгүй. Амаргүй энэ цаг үед Монгол Улсын Ерѳнхий сайд зориг гарган “Нүүрсний хулгай”, “Tѳмѳр замын луйвар”, “Хѳгжлийн Банкны найдваргүй зээлдэгчид”, “Монгол Банкны удирдлагуудын мѳнгѳ хүүлэлт” зэрэг авилгын шинжтэй асуудлуудыг гаргаж тавин шийдвэрлэхийг хичээж байгаа нь нийгмийг ѳѳрчлѳх том эхлэл болж байна. ЗГ, УИХ гэлтгүй иргэд бид ѳѳрсдѳѳ ч хариуцлагатай байх цаг үе иржээ. Бүгдээрээ эрхээ ч эдэлж, үүргээ ч биелүүлж байвал бид илүү хурдан ѳѳрчлѳгдѳж чадна. “Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй”.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.