
Бид кофены сүү, хуурай сүү гэж нэрлэж, ойлгож ирсэн дээрх бүтээгдэхүүнүүд яг үнэндээ "Non Dairy Creamer" буюу "Сүүн бус тослог" гэсэн олон төрлийн хүнсний Е нэмэлтээр бүтсэн бүтээгдэхүүн юм.
Шошгоны мэдээллэл дээрх орц найрлагыг нь уншвал:
- Глюкозны сироп
- Цэвэршүүлсэн ус
- Ургамлын гаралтай тос (транс тос)
- Казейн
- Е471 (бэхжүүлэгч)
- E340ii (үл исэлдүүлэгч)
- Байгалийн амт үнэр оруулагч
- E160b (хүнсний будаг)
Өөрөөр хэлбэл транс тос, глюкозны сиропыг сүүний өнгө, үнэр, амт нэмэлтээр оруулсан бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн бол хуурай сүү биш юм. Хуурай сүү гэдэг нь малын сүүг үйлдвэрийн аргаар усыг нь хуурайшуулсан сүүний агууламж тэр чигтээ байгаа хуурай концентраци юм.
Энэхүү сүүн бус тослогийг дэлгүүрт хуурай сүү, кофены сүү нэрээр хэрэглэгчдийг төөрөгдүүлнэ, цайны газрууд сүүтэй цай нэрээр хууран мэхэлнэ, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд улсын төсвийн мөнгөөр зүрх судасны өвчлөлтэй болгох бусармаг үйл бүтээж байна. Үүнийг иргэд анхааралдаа авч хянах хэрэгтэй!
Сүүн бус тослог нь элэгний өөхлөлт, судасны хатуурал, зүрх судасны өвчлөл үүсэхэд нөлөөлдөг болохыг анагаахын шинжлэх ухаан тогтоосон билээ. Монгол хүний өвчлөл болоод нас баралтын тэргүүлэх #1 шалтгаан нь зүрх судасны өвчлөл байгааг анхаарна уу!
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.