Иргэд, автомашины хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл хязгаарлалаа

Twitter Print
2020 оны 02-р сар 26-нд 15:36 цагт
Мэдээний зураг,

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  • Улс, хот хоорондын онгоц, автозам, галт тэрэг, хот дотор нийтийн тээврийн хөдөлгөөнийг 2-р сарын 27-ны өдрөөс 3-р сарын 3 хүртэл бүрэн хязгаарлана

  • Монгол-БНСУ хооронд хийж байгаа бүх нислэгийг 2-р сарын 27-ны өдрөөс 3 сарын 11-ний өдөр хүртэл зогсооно

  • Монгол-Япон улс хооронд хийж байгаа бүх нислэгийг 2-28-ны өдрөөс 3 сарын 11-ний өдөр хүртэл зогсооно

  • Төрийн албан хаагчид 2-р сарын 27-ны өдрөөс 3 сарын 30 хүртэл гадаадын бүх улс оронд зорчихыг хориглолоо

  • БНСУ-аас ирэх хүмүүсийг Монгол улсын аль ч хилийн боомтоор нэвтрүүлэхгүй

  • Сошиал орчинд санаатай, санаандгүй байдлаар худал мэдээлэл тараасан, эрүүл мэндийн үзлэгт орохоос татгалзсан, биеийн байдлаа худал мэдүүлсэн, эрүүл мэнд, хуулийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгжийг саатуулж хатуу хариуцлага тооцно

  • Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан. Хот доторх нийтийн тээврийн хөдөлгөөнийг мөн дээрх хугацаанд зогсоолоо.

Г.Ганаа 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.