Итали дахь Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа

Twitter Print
2020 оны 02-р сар 26-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Итали Улсад шинэ коронавирус (covid19)-ын халдварын тархалт хурдацтай нэмэгдэн Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио, Тоскана, Сициль мужуудад 2 дугаар сарын 25-ны 13 цагийн байдлаар 283 хүн халдвар авч, 7 хүн нас бараад байна.

Монгол иргэд олноор оршин сууж буй Ломбарди, Пиемонте, Эмилия Романя, Венето мужид коронавирусын халдвар хамгийн их байгаа тул Та бүхэн орон нутгийн захиргаа, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагуу шаардлагагүй бол гадуур явах, халдвар гарсан мужуудад зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байна.

Хэрэв Танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /Итали, Англи, Хятад хэлээр/ 112 болон мужууд дахь дараах тусгай утсаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Үүнд:

1. Пиемонте- 800.333.444

2. Валле Д’Аоста - 800.122.121

3. Ломбарди - 800.894.545

4. Алто Адиже - 800.751.751

5. Венето - 800.462.340

6. Фриули Венеция Жулия - 800.500.300

7. Тоскана - 800.556.060

8. Умбрия - 800.636.363

9. Марке - 800.936.677

10. Эмилия Романя – 800.033.033

11. Кампания – 800.909.699

Халдварт өвчний тархалт хурдацтай нэмэгдэж, суугаа оронд хөл хорио тогтоон эрүүл мэндийн онц байдал үүссэн тул Элчин сайдын яамтай холбоотой байж, зөвлөгөө мэдээлэл авна уу.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.