
Хоёр сарын өмнө буюу өнгөрсөн аравдугаар сарын 10-нд Тува улсад сураггүй алга болсон Ми-8 нисдэг тэрэгний багийнханы ар гэрийнхэн эрлийн үйл ажиллагаанд бөө, удганууд оролцуулах зөвшөөрөл хүсчээ. Тус улсын засгийн газраас хариуд нь "Улсын тэргүүн энэ саналыг няцаагаагүй, туслалцаа үзүүлэхээр амласан" гэж хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна.
Энэ дагуу засгийн газраас хувийн нисдэг эзэмшигчидтэй ярилцаж түлш шатахууны асуудлыг шийдвэрлээд бөө зайран, мэргэч төлөгчдийг авч Кызыл хотын нисэх онгоцны буудлаас эрлийг эхлүүлэхээр болжээ. "Ой хамгаалагчид, ангийн отгууд болоод бүс нутгийн засаг захиргааны төлөөлгчдөд эрлийн ажиллагааг идэвхжүүлэх үүрэг өгсөн. Нисдэг тэрэг осолдсон газрыг олсон нөхцөлд хагас сая рублиэр урамшуулах захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа" гэж хэвэлэлийн албанаас мэдэгджээ.
Аравдугаар сарын 10-нд Кызыл хотоос хөөрөөд Соруг суурингийн орчим сураггүй болсон "Тыва Авиа" компанийн Ми-8 нисдэг тэргэнд багийн зургаан гишүүн, зургаан зорчигчдын хамт явсан бөгөөд "Тыва авиа" компаний захирал Юрий Шин, Саяногорск хотын "Стройлайн" компанийн ажилтнууд байсан аж. Эрлийн ажиллагааг агаараар болон газраар өргөн зурваст явуулж байсан ч үр дүн гараагүй учир өнгөрсөн сарын дундуур зогсоосон байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505