Д.Дорлигжав сайд болохоосоо өмнө прокурорт томилгоо хийжээ

Twitter Print
2014 оны 12-р сар 12-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурорын ажлаа хүлээлгэж өгөхөөсөө хэд хоногийн өмнө Дүүргийн I, II прокурорын газарт томилгоо хийгээд амжжээ. Тодруулбал, Дүүргийн I прокурорын газар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Дүүргийн II прокурорын газар Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт гарсан эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьжээ. Улмаар нэг хэлтсийн дарга 40-46 прокурорыг удирдан ажиллаж байсан юм байна.

Ажлын ачаалал, үр дүн, прокуроруудын саналыг харгалзан Д.Дорлигжав тушаал гаргаж, дүүргийн прокурорын газарт I, II, III хэлтэс бий болгожээ. Ингээд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророор ажиллаж байсан Б.Эрхэмбаяр, Т.Оргил-Очир нарыг Дүүргийн II прокурорын газарт хэлтсийн даргаар томилсон байна.  

Мөн НПГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Алтангэрэлийг ч томилжээ. Харин Дүүргийн I прокурорын газарт А.Бямбацээмаа, Ж.Сандагсүрэн, Ж.Ариунаа нарыг I, II, III хэлтсийн даргаар томилжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.