Ёшида, Номура нар олимпийн бамбарыг тосч авлаа

Twitter Print
2020 оны 03-р сар 21-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын галт бамбар гуравдугаар сарын 12-нд уламжлал ёсоор Грекийн эртний “Олимпиа” уулнаас бадамлан ассан билээ.

Бамбар долоо хоногийн турш олимпийн өлгий нутгаар аялж өнөөдөр зохион байгуулагч орон Японд ирлээ. Олимпийн бамбарыг чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 12 удаагийн аварга Саори Ёшида, жүдо бөхийн олимпийн гурав, 1997 оны дэлхийн аварга Тадахиро Номура гэсэн домогт аваргууд бамбарыг тосч авчээ. Токиогийн олимпийн бамбар энэ сарын 26-наас Фүкүшимад байрлах спортын бэлтгэлийн танхимаас эхэлж Японы 47 мужийн 858 хот тосгоноор аялна.

Mongolian Wrestling Federation-н зураг.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.