
Фэнг Шүйн зөвлөгөө
2022 оны 11-р сарын 21-нээс 11-р сарын 28-ныг хүртэлх
1-р сард төрсөн хүмүүс:
Хэтэрхий их ядарч болохгүй шүү. Нойр хоолоо зохицуулах хэрэгтэй. Өөртөө ахадсан үүрэг хариуцлага битгий хүлээ. Зүгээр л хамгийн сайн чадах, хамгийн дуртай зүйлсээ хийх хэрэгтэй байна. Чамайг ухаалаг байхад бүх хүмүүс туслана. Гэтэл чи биеэ даах тал дээрээ, бие дааж шийдэх тал дээрээ алдаа гаргаад байна шүү дээ. Шинэ ажилд орох, ѳѳрийнхѳѳ санаж бодож байгаа зүйлээ эхлүүлэхэд их тааламжтай долоо хоног шүү. Ухаантай байж, ѳѳрийнхѳѳ хамгийн чухал гэсэн зүйлдээ гол анхаарлаа хандуул. Танаас хүмүүс их зүйл хүсээгүй шү дээ. Зүгээр л хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаасай л гэж хүссэн.
2-р сард тѳрсѳн хүмүүс:
Бусад хүмүүс чамайг ойлгож эхэлэнэ. Сэтгэлээ тайван байлгаж, жаахан амрах хэрэгтэй шүү. Чиний сэтгэл зүй чинь их өөрчлөгдөж заримдаа их ганцаардаж өөрийнхөө зовлонг хуваалцах хүн алга байна. Чи жинхэнэ мөнгийг олж, мөнгийг шуудай, шуудайгар нь хүүлэх болно. Зүгээр л юу чаддаг, юу мэддэгээ харуулж, өөрийгөө үзүүлээд өгөх хэрэгтэй байна. Чамд хамгийн сайн чадаг ур чадвараараа мөнгө олох боломж гарч ирнээ. Зүрх сэтгэлээ чагнаж, юу чаддаг, юу мэддэгээ ашиглаарай. Та ажлаасаа ер нь аливаа зүйлээс жаахан залхах шинжтэй хѳндийрлѳѳ. Иймд эргэн ирэлт хийж, арай ѳѳр талаас нь эрч хүчтэйгээр хийх цаг нь болсон шүү. Ухаантай хүн гэж ирээдүйгээ бодож шийдвэр гаргадаг хүнийг хэлнэч Иймд зарим нэг зүйлд золиос хэрэгтэй.
3-р сард тѳрсѳн хүмүүс:
Амьдралын мөн чанар чинь чамайг өнөөдрийн гайхалтай үйл явдалд хүргэсэн гэдэгт итгээрэй. Гайхалтай аз завшаанаар дүүрэн долоо хоног болж өнгөрнө. Шагнуулна, гэнтийн бэлэг авна. Хүмүүс чамайг ойлгож чиний тэнэг утгаггүй санагдсан бүх хүмүүс чамд туслах гэж хичээх болно. Тийм болхоор жаахан анхаарлаа төвөлөрүүлэхэд болно шүү. Эхлүүлсэн зүйлсээ дуусгах хэрэгтэй. Тэгэхгүй бол танд түүнээс ч илүү том ажил гарч ирэхэд хойшлуулсан зүйл чин саад болж мэднэ. Ѳѳрийнхѳѳ ажлын цаг завыг тааруулж, ууж идэх унтаа хэвтэхээ зохиуцуулах хэрэгтэй байна. Ер нь сайн амраад, хажуугаар нь дутуу зүйлсээ гүйцээх хэрэгтэй байна.
4-р сард тѳрсѳн хүмүүс:
Бүх зүйл сайхан болж өөрчлөгдөнө. Чи их азтай байх бололтой. Бусдын таагүй зүйлийг өөртөө битгий ав. Үүрэг хариуцлагаас хол байх хэрэгтэй. Ер нь л хүмүүс чамайг өршөөхгүй тул тэднээс чи хол байж өөрийгөө юу чаддаг, юу мэддэгийг нь олж мэдэж өөрийгөө хамгийн сайнаар, ухаалагаар нь хийх бүтээх хэрэгтэй байна. Чамд маш их хүч байгаа. Жаахан амраарай. Хэтэрхий битгий ядаргаанд оруул. Баяртай үйл явдал удахгүй тохионо. Ѳѳрийнхѳѳ амьдралыг ѳѳрчлѳх чухал шийдвэрийн ѳмнѳ тулж ирлээ. Амьдралаас юу хүсч байгаагаа мэдрэх нь чухал. Бүх зүйл ѳѳрийн гэсэн цаг хугацаатай. Иймд боломжтой байгаа дээрээ ѳѳрийнхѳѳ чадах, дайчилж чадах бүх зүйлээ ашиглах хэрэгтэй байна.
5-р сард тѳрсѳн хүмүүс:
Хүмүүсийн таагүй зүйлсийг битгий өөртөө өгч бурууг хайгаарай. Чи яагаа ч үгүй шүү дээ. Ер нь чи өөрөө л хичээхгүй бол хэн ч чиний өмнөөс хичээхгүй шүү дээ. Хэн ч чамд туслахгүй. Чи уг нь хаанаас мөнгө олж хаанаас өөрийнхөө асуудлыг шийдэх вэ гэдгээ сайн мэддэг хүн шүү дээ. Даан ч хамгийн сайн чаддаг зүйлээ хийхгүй хэтэрхий утгаггүй тэнэг зүйл дээр цаг алдаад байна. Наад хүмүүс чинь ч чамайг эвдээд байна. Зан ааш чинь эвдэрч байна. Яагаад яг урьдных шигээ сонин зантай болчихов. Бүх зүйлийг зүгээр л ингээд орхиж болно гэж үү. Энэ чиний босгосон амьдрал шүү дээ. Чи ѳѳрийнхѳѳ босгосон амьдралыг чи ѳѳрѳѳ л үгүйсгэж байна шүү дээ. Ухаантай байхад бүх зүйл болно дѳѳ.
6-р сард тѳрсѳн хүмүүс:
Азтай долоо хоног болж өнгөрөнө. Нэгэнт болж байгаа зүйлийг хүчээр өөрчлөх боломжгүй. Байдлыг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг авч, өөрийгөө бүрэн удирдаж өөрчлөх хэрэгтэй байгаа шүү. Чи бол ертөнцийг өөрчилж чадах хамгийн ухаалаг хүмүүсийн нэг. Гэтэл нэг жаахан биеийн жин жижиг жижиг асуудал дээр ингэж толгой өвтгөмөөргүй байна. Хурд хэрэгтэй байна. Ѳчүүхэн олдсон боломжоо алдаж мэдэхээр байна. Иймд ѳѳрийнхѳѳ хийж чадах, ашиглаж чадах ямар л боломж байна бүгдийг ашигла. Хүнтэй битгий маргалдаарай. Ѳѳрийгѳѳ чи ѳѳрѳѳ л хүндлэх хэрэгтэй байна.
7-сард тѳрсѳн хүмүүс:
Бүх хүмүүсийн хэлсэнээр чи байна гэж байхгүй. Зүгээр л орихих зүйлээ орхиж хийх зүйлсээ хийгээрэй гэж хэлмээр байна. Хамгийн сайн чаддаг зүйлийг нь хамгийн сайн аргаар нь хийх хэрэгтэй. Хамгийн сайн хийж чадах зүйлээ цаг алдахгүй эхлүүлэх хэрэгтэй байна. Зүгээр л чи хэн бэ? чи хэнийг өөрчилж юу хийж чадах билээ сайн бодоорой. Чамд бусдыг өөрчлөх асар их хүч чадал бий. Бүгдийг өөрөө хийнэ бүтээнэ гэж зүтгэх нь нөгөө талаараа хэт их ачаалал өгөх болно. Чаддаг хүнээр нь чаддаг зүйлийг нь хийлгээрэй. Их л ѳѳрчлѳглѳж байна. Зарим нэгэн зүйлийг их үнэ цэнээр олж авч байна. Яая гэхэв. Одоо эргэж харалгүйгээр яах гэж энэ замаа сонгосоноо бодож урагшаа тэмүүлэх хэрэгтэй. Тэгээд ч ѳмнѳ нь чинь чиний огт тѳсѳѳлѳѳгүй аз жаргал байгаа гэдгийг ч огт мартаж болохгүй шүү дээ.
8-р сард тѳрсѳн хүмүүс:
Ухаан муутай хүмүүсийг битгий тоо. Зүгээр л хаячих. Тэд өөрсдөө аяандаа ойлгоно. Удаад байх хэрэггүй. Чи хангалттай боломжин дунд амьдарч байна. Өөрийнхөө боломжыг ашиглаж, өөрийгөө нэг мөр ухаалаг болгож асуудлыг нэг талд нь нь гаргаарай. Чамд хамгийн сайн чаддаг нэг чадвар байгаа нь чи бол маш сайн судалгаатай, мэдрэжмтэй аливаа асуудалд хандаж чаддаг хүн шүү дээ.Ѳѳрийнхѳѳ дуртай зүйлийг хийж аз жаргалыг мэдрэх хэрэгтэй. Ямар хоббитой билээ, юуг хийвэл илүү аз жаргалтай байж, ѳѳрийнхѳѳ юу хүсч байгааг мэдрэх хэрэгтэй байна. Мѳн ѳѳрийнхѳѳ хайртай, ойр дотны хүмүүстээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим нэг зүйлийг хэтэрхий оройтуулжээ.
9-р сард тѳрсѳн хүмүүс:
Бусдыг хүндэлж өөрийнхөө зан чанарыг их анхаарах хэрэгтэй. Хэтэрхий амьдралын чинь чухал биш зүйлд анхаарлаа хандуулаад байгаа хэрнээ зүгээр өөрчилж болох зүйл дээр өөрийнхөөрөө зүтгээд байна. Хүмүүсийг өрөвдөж хайрлаж зүгээр байлгахгүй хэтэрхий өөрийхөөрөө байлгах гээд хаатуу харгис арга заримдаа хэрэглэд байна. Жаахан ухаантай байж, бусдыг өрөвдөж хайрладаг байгаарай. Чи хүмүүсийг өвтөгөдөг хэрнээ өөрөө өвдөхөөс айдаг. Цаг хугацаа чамайг хүлээхгүй учраас жаахан бодит байж, хайртай хүмүмүүстэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй. Заавал чиний ойлгож хүлээж авч байгаа шиг хайр байх албагүй. Чи буруу ч бодож байж мэднэ.
10-р сард тѳрсѳн хүмүүс
Тэнэг хүмүүсийн үгэнд орж битгий мөнгөний шийдвэр гаргаарай гэж хэлмээр байна. Шинэ бизнес санаа, шинэ зүйлтэй нүүр тулж, чамайг гэсэн бүхэн чамайг хүрээлж чи аз жаргалтай байх болноо. Гол нь уурлаж бухимдахгүйгээр зүгээр л хаанаас эхлэхэээ сайн бодоод, өөрийнхөө анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй байна. Битгий уурлаж бухимдаарай. Гол зүйл чинь чиний аз жаргал юм шүү дээ. Чи инээж байна уу? чи аз жаргалтай байж чадаж байна уу? Чи бусдад аз жаргал ѳгч, ѳѳрѳѳ бас аз жаргалтай байж чадаж байна уу ѳѳрѳѳсѳѳ асуух хэрэгтэй байна. Яагаад уйтгарлаж, яагаад айж суух ёстой юм бэ? Зүгээр л зүтгээд, бүхнийг ѳѳрчлѳх гэж зүтгэ. Бүх зүйл сайхан болно.
11-р сард тѳрсѳн хүмүүс:
Жаахан сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Маш том боломж, хариуцлага чиний өмнө ирж байгаа шүү. Хүч чадалдаа найд. Авьяасдаа найд. Хамгийн сайн чадах бүхнээ чи хийх хэрэгтэй. Зүгээр л уурлаж бухимдахгүйгээр өөрийнхөө ур чадварыг бага ч гэсэн зүйлээр хийж урамшуулж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байна. Мэргэжлийн зүйлүүдийг ашиглаж сурах цаг нь болсон. Үүнд нас хамаагүй. Зүгээр л өөрийгөө чадна гэж итгүүлээд оролдоод үз. Чи ямар нэгэн зүйлийг маш хурдан сурдаг шүү дээ. Чамайг ѳмнѳ чинь тѳсѳѳлж байгаагүй үйл явдал хүлээж байна. Үр дүн нь үнэхээр гайхалтай байх болно. Чи дуулж, инээж баярлаж угтаж аваарай. Харин санхүүгийн жаахан асуудал үүсэх хэдий ч чи тѳвѳггүйхэн давж гарч чаднаа. Ѳѳртѳѳ итгэлтэй байх хэрэгтэ байна.
12-р сард тѳрсѳн хүмүүс:
Хайр хэрэгтэй хүндээ хэрэгтэй. одоохондоо хэрэггүй хүндээ хэрэггүй шүү дээ. Тэнэг зүйлийг тэнэгээр битгий хүлээж ав. Ухаангүй зүйлийг битгий хариуг нь олох гэж хичээ. Чамд туслах чамайг хайрлах хүмүүс зөндөө байгаа. Чи жаахан нүдээ нээгэд өөртөө хайртай хүмүүсийг цуглуулах хэрэгтэй байна. Чи бүгдийг нь анхааралтай ажиглаж бүхнийг хийж эхлэх хэрэгтэй байна. Бодоод яваад байвал юу ч болохгүй шүү дээ. Хэрэгтэй зүйлээ хэрэггүй зүйлээр солих вий. Ямар нэгээ шийдвэр гаргахдаа ухаантай байж, жаахан бодоорой. Хүмүүстэй уулзаж зѳвлѳгѳѳ авах хэрэгтэй. Мѳн дэлгүүр хэсч, ѳѳрийнхѳѳ дуртай зшйлмйг авангаа зарим нэг зүйл дээр судалгаа хийх хэрэгтэй. Гайхах хэрэггүй. Жаахан буурьтай байхад л болно.
Э.Дөлгөөн
Азийн фэнг шүйн холбоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.