
Нүдний шилээс гадна контакт линз, лазер хагалгаа зэргээс болоод их тооны хүмүүс байнгын нүдний дусаагуур хэрэглэх хэрэгтэй болдог. Үүнээс гадна байгаль орчны болон байнга air conditioned орчин нүд аргааж мөн л дусаагуур хэрэгтэй болдог.
АНУ зах зээл зарагдаж байсан Энэтхэгт үйлдвэрлэгдсэн энэ болон ижил үйлдвэрт өөр захиалагчийн хүсэлтээр (EzriCare болон Delsam Pharma) үйлдвэрлэгдэн өөр нэрээр мөн гарч байсан нүдний дусаагуурууд антибиотик үйлчлэхгүй буюу антибиотикт тэсвэртэй бактеритэй байснаас 3 хүн нас барж, 8 хүн сохорч, 4 хүн нүдээ авахуулахад хүрч, олон тооны хүмүүс тод харахаа байсан, бүрхүүл зурагдсан, нүдний шилээ тосонд дүрчихээд харахад ямар мэдрэмж байхав тийм хараатай болсон гээд олон уршиг тарьсныг мэдээлж байсан.
Харамсалтай нь энд тэнхийн эмийн сангууд зарсан хэвээр байгаа талаар анхааруулга гарсан байна.
Ер нь Preservative-free гэсэг бичигтэй 1 хэрэглээний бус савлагаатай бол авахгүй байх нь зүйтэй юм байна. Түүнчлэн олон тооны хүмүүс өвдсөний дараа асуудалтайг нь мэдсэн.
Нөгөөтэйгүүр бусад оронд буцаан татахаар шийдсэн муу бүтээгдэхүүнүүдийг Монголд мөн адил буцаан татдаг уу? Жишээ нь АНУ руу гаргахаа байснаас Энэтхэгт үйлдвэртээ үлдсэн бүтээгдэхүүнүүдийг устгасан баримт олдохгүй байгаа талаад pbs мэдээлж байсан. Тэдгээр нь Монголд очихгүйг хянадаг ямар байгууллага байдаг вэ? Тоон мэдээллийг нь хаанаас авч болдог бол?
Б.Болор
АНУ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.