
Та өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр бодож явдаг бол:
- хэн нэгэн хүн таны бэлэглэсэн аяганаас өглөө болгон аагтай цай, кофегоо амтархан уудаг гэдгийг...
- өөр нэг хүн мэддэг дуу нь радиогоор эгшиглэх тоолонд таныг санан дурсдаг гэдгийг...
- хэн нэг хүн таны санал болгосон номыг нойр хоолоо мартан байж уншин суугааг...
- бас нэг хүн гэртээ харих замдаа ярьж өгсөн хошин яриаг чинь бодон бодон инээмсэглэн алхалж явааг...
- хэн нэгэн хүн таны хэлсэн магтаалын үгийг сонсоод өөрийгөө арай дээрээр боддог болсныг санаж яв.
Өөрийгөө юунд ч нөлөөлж чадахгүй хэмээн бүү бод. Гаргасан үйлдэл, хэлсэн үг чинь сүржин том байгаагүй ч гэлээ ул мөр нь арилдаггүй юм.
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.