ОХУ, Энэтхэг улсууд цөмийн эрчим хүчний салбарт онцгой анхаарна

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 16:45 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНЭУ-ын Ерөнхий сайд  Нарендра Модийн урилгаар тус улсад айлчилж байна. Төрийн дээд хэмжээний уг айлчлалаар өнөөдөр Орос – Энэтхэгийн олон талт хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийг бэхжүүлэх гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, олон улсын тулгамдсан асуудлаар санал солилцох болно гэж айлчлалын албан ёсны хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ. Энэ зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Дэлхийн очир эрдэнийн бага хурлын нээлтэд оролцож, ажил хэрэгч хүрээнийхэнтэй уулзаж, үг хэлэх аж. Уг бага хурлын үйл ажиллагааны хүрээнд БНЭУ харин ОХУ-д засаагүй, түүхий очир эрдэнэ их хэмжээгээр нийлүүлэх асуудлыг сонирхож байгаа бол ОХУ эрчим хүчний асуудалд өндөр анхаарал хандуулж байгаа нь айлчлалын хөтөлбөрөөс тодорхой харагдаж байгаа бөгөөд Европын эрчим  хүчний хэрэглээ буурч байгаа төдийгүй улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн энэ салбарын нийлүүлэлт эрсдэлд ороод байгаа учир цаашид эрчим хүчний нийлүүлэлтийг Азид төвлөрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Үүний тулд хоёр улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд Владимир Путин тус улсад шинээр 25 цөмийн станц барих тухай асуудлыг хөндсөн байна. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн амбицтай чиглэл болж таарч байгаа бөгөөд Путин үүний тулд Оросын төрийн “Росатом” байгууллагын өмнө томоохон зорилт тавьжээ. Энэтхэг улсын Тамил Наду хязгаарын Куданкуламд Оросуудын байгуулж өгсөн 1000 МВт хүчин чадалтай цөмийн цахилгаан станц одоогоор ажиллаж байгаа бол 2015 онд хоёр дахь ээлжийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, цаашид нэмж гуррав, дөрвөн цахилгаан станц байгуулах гэрээ хэлэлцээрт энэ айлчлалын үеэр гарын үсэг зурах төлөвтэй байгаа аж.

Reuters агентлагаас мэдээлсэнээр, тэрчлэн хоёр улс хамтарсан усан цахилгаан станц байгуулахад нэг тэрбум (£ 630 сая; € 800 сая) долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурсан байна.

Энэтхэг улсын хувьд нийт хүн амын 20 гаруй хувь нь ямар ч тог цахилгаангүй амьдардаг бөгөөд гадаад улс орнуудтай эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа юм. Өнгөрсөн жил тус улс Австралитай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах, уран импортлох хэлэлцээр хийсэн билээ.

Үүний зэрэгцээ Энэтхэг-Пакистаны бүс нутагт сүүлийн жилүүдэд нөхцөл байдал хурцдах төлөвтэй болсон тул Энэтхэг улс 5-10 жилийн дотор Батлан хамгаалахын зардлаа эрс нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Иймээс Орос улс зэр зэвсгийн нийлүүлэлтийн тал дээр цаашид хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаа аж. Энэтхэг улс гэвч Францын “Rafale” сөнөөгч онгоц, Америкийн довтолгооны “Apache” нисдэг тэрэг сонгож байгаад ОХУ тааламжгүй хандаж байгаа билээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.