Индонезид галт уулын дэлбэрэлтээс болж 13 гаруй хүн амиа алджээ

Twitter Print
2021 оны 12-р сар 06-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Индонезийн Ява арал дээрх Семеру галт уул дэлбэрч, гамшгийн бүсээс хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Өмнө нь уг галт уул өнгөрсөн 1-р сард дэлбэрсэн ба энэ удаагийн дэлбэрэлтийн үеэр 13 гаруй хүн амиа алдаж, 100 хүн шархаджээ. Семеру галт ууд нь далайн түвшнээс дээш 3676 м өндөр бөгөөд Индонезид байрлах идэвхтэй 130 галт уулын нэг юм.

Семеру галт уулын энэ удаагийн дэлбэрэлт нь өнгөрсөн амралтын өдрүүдээр эхэлжээ. Галт уултай ойр байрлах тосгонууд дээрээс халуун цог цацарч, зам гүүрүүд эвдэрчээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр гамшгийн бүсээс 900 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Индонез улс нь Номхон далайн галт цагираг гэгддэг бүсэд байрладаг ба тухайн бүс нь газар хөдлөлт, галт уулын өндөр идэвхжилттэй бүсэд тооцогддог байна.

Эх сурвалж: dw.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.