
Вьетнамд аврагчид барилгын ажил явагдаж буй талбайд байсан нүхэнд унасан 10 настай хүүг гаргаж авахаар ажиллаж байна.
Ли Хао Нам хүү өнгөрсөн бямба гарагийн өглөө найзуудтайгаа Меконг мөрөн дээр барьж буй гүүрний барилгын талбайгаас төмрийн хаягдал цуглуулж явж байгаад 35 м гүн суурилуулсан тулгуур баганын нүүх рүү унасан байна.
Нүхэнд унасныхаа дараахан хүүгийн уйлах чимээ сонсогдож байсан ч даваа гарагт аврагчид хүүгийн байршлыг тодорхойлохоор хийсэн камераа доошлуулах үед хүүгээс ямар нэг хариу өгөөгүй байна.
Донг Тхап мужийн Тээврийн албаны дарга Ли Хоанг Баогийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэл мэдээлснээр хүүгийн унасан цементэн баганын голын нүхний диаметр нь 25 см аж.
Баганыг өргөгч кран, экскаватораар гаргаж авах оролдлогууд бүтэлгүйтсэн ба аврагчид хүүгийн байршлыг тодорхойлж чадаагүй хэвээр байна.
Аврагчид хүүгийн унасан нүх рүү хүчилтөрөгч оруулж, баганын эргэн тойрны хөрсийг зөөллөсөн ч үүнээс болж багана далийсан нь аврах ажиллагааг илүү хэцүү болгосон байна.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn