Монголын шатарчдын бахдам амжилт

Twitter Print
2022 оны 08-р сар 10-нд 07:45 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Ченнай хотод 12 хоногийн турш үргэлжилсэн 44 дэх удаагийн Шатрын олимпиад өндөрлөлөө.

Олимпиадын сүүлчийн өдөр буюу 11 дэх өрөгт манай эрэгтэй баг Кыргызстаны багийг 2,5: 1,5 оноогоор хожиж ( Д.Батсүрэн, Б.Гүндаваа нар хожил авч, С.Ган-Эрдэнэ тэнцэн, Г.Амартүвшин хожигдсон), манай эмэгтэй баг Францын шатарчидтай 2:2-оор "эвийн гэрээ" байгуулав. А.Энхтуул хожигдон, Б.Баярмаа хожил авч, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн.

Манай эрэгтэй баг 188 багаас 35 дугаар байрт, эмэгтэй баг 162 багаас 15 дугаар байрт шалгарлаа.

Н.Гаприндашвилигийн цом буюу эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр Монголын шатрын холбоо дэлхийд 24-т эрэмбэлэгдлээ.

Ширээний дүнгээр эмэгтэйчүүдээс дөрөвдүгээр ширээнд Бат-Эрдэнийн Мөнгөнзул нэгдүгээр байр эзлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр нийт 10 өрөг тоглож, 8 хожил, 1 тэнцээ, 1 хожигдон ийн ширээндээ тэргүүлэв.

Гуравдугаар ширээнд Төрмөнхийн Мөнхзул 11 өрөг тоглохдоо 5 хожил, 6 тэнцээтэй, нэг ч хожигдолгүй тэмцээнээ өндөрлүүлж, ширээндээ 6 дугаар байр эзэлсэн төдийгүй эмэгтэй ИХ МАСТЕР цолны болзлыг биелүүллээ.

Мөн нэгдүгээр ширээнд А.Энхтуул 19-д, эрэгтэйчүүдээс гуравдугаар ширээнд Б.Гүндаваа 16- р байрт буюу "Топ-20"-д багтлаа.

Эрэгтэй баг "В" категоридоо зургадугаар байрт мөн шалгарав.

Ц.Энхтүвшин

Таван цагариг сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.124.225) 2022-08-18 12:18
      • 0
      • 0

      Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах