Нобелийн Энх тайвны шагналтнууд шагналаа гардлаа

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Нобелийн 2014 оны Энх тайваны шагнал гардуулах ёслол өчигдөр Осло хотод боллоо. Дэлхий дахинд нэр хүндтэй уг шагналын эзнээр энэ удаа Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч 17 настай Малала Юсуфзай болон Энэтхэгийн идэвхтэн 60 настай Кайлаш Сатьярти нар тодорлоо.

Энэ оны шагнал хэнд очих нь өнгөрсөн аравдугаар сард тодорхой болоод байсан бол Нобелийн хорооноос Юсуфзай, Сатьярти нарыг хүүхдин хөдөлмөрийн мөлжихийн эсрэг, боловсрол олгохын төлөө тэмцлийг үнэлж шагнал олгох болсоноо мэдэгдэж байсан билээ.

Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшигчийг Норвегийн хороо тусдаа сонгодог бөгөөд уламжлал ёсоор уг шагналд хамгийн олон хүн нэр дэвшдэг бол энэ онд гэхэд нэр дэвшигчдийн тоо 278 хүрсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс эхлэн Эдвард Сноуден, Роын Пап ламтан Бенедикт нарын дэлхийн нөлөө бүхий олон алдартнуудын дотроос Малала Юсуфзай, Кайлаш Сатьяртхи нар тунаж үлдсэн нь хүний эрх, эрх чөлөө,боловсрол, мэдлэгийн төлөө тэмцэлд ялалт авчирлаа гэж олон улсын хэвлэл мэдээллүүд онцолж байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.