"50 саяын уналт" нэвтрүүлгээр Хакухо М.Даваажаргалын нэр төрд халдсан мэдээлэл цацжээ

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний "Боловсрол" суваг телевизээр  арванхоёрдугаар сарын 10-ний өдөр гарсан "50 саяын уналт" нэвтрүүлгийн үеэр "Эдгээр сумочдоос хэн нь иргэншилээ хэвээр хадгалж үлдсэн бэ?" гэсэн асуулт тавьж, хариулт нь огт үндэсгүй, ташаа байсан нь Сумогийн 69 дэхь Их аварга, Ёкозуна Хакухо М.Даваажаргалын нэр төрд шууд халдсан явдал болсонд Монголын сумо бөх сонирхогчдын холбооноос эсэргүүцэж байгаа аж.

Тодруулбал, “Боловсрол" суваг телевизээс бэлтгэн хүргэдэг “50 саяын уналт” нэвтрүүлгийн асуултын хариунд Японы сүмо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргалын нэрийг Монгол улсын иргэншлээ хэвээр хадгалан үлдээгүй, иргэншлээ сольсон сумо бөхчүүдийн нэрсэд багтаасан байжээ. 

Тиймээс "50 саяын уналт" нэвтрүүлгийн редактор болон хөтлөгч Д. Энхбаяр нарыг нэвтрүүлгийн асуултаа дахин хянаж үзэж, энэ дагуу яаралтай залруулга хийхийг тус холбооноос шаардсан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.