
Дууч бялзуухай Канарын арлуудаас гаралтай.
Дууч бялзуухай Канарын арал түүнчлэн Атлантын далайд байрладаг Азор болон Мадейра арлын төгөл, ой, далайн түвшнээс дээш 1500 метрээс өндөрт орших нутгийн уулсын энгэрт амьдардаг бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд суурьшсан.
Арлын шувуудыг 16-р зуунд Европт авчирч Испанууд, Португалчууд зөвхөн энэ шувуудын худалдааг зохион байгуулж, удаан хугацааны туршид дархан эрх мэдэлтэй байсан.
Мөн "канар" гэдэг нэр нь арлуудын нэрнээс гаралтай. Сонирхуулахад, Ислас Канариас нь Испани хэлээр шууд утгаараа "нохойн арлууд" гэсэн утгатай.
Гаднах байдлаараа зэрлэг бялзуухай гэрийн тэжээвэр шувуудаас ялгаатай, тэдний урт нь 12-14 сантиметрээс бага байдаг бол бялзуухайн төрөл зүйл 22 сантиметр өсч томорч чаддаг. Эр бялзуухай хар зураастай ногоон нуруу, шар хөх, цагаан гэдэстэй. Эмэгчинүүдийн өд нь цайвар өнгөтэй байдаг.
Канарын бялзуухайг гаршуулсан нь өнгөнд нь нөлөөлжээ. 16-17р зууны төгсгөлд торонд амьдарч эхлэснээс ногоон өдөт бялзуухайнаас, цэвэр шар өттэй ангаахай төрж эхлэсэн.
Дараа нь буржгар, сүлд, бөгтөр зэрэг олон төрлийн сортуудыг гаргаж авсан. Мөн бялзуухайн жиргэх дуулалтад өөрчлөлт орсон.
Канарын бялзуухайг үржүүлэгчид булбул, болжмор, хонгор, хөх зэрэг дууч шувуудыг сургаж, лимбэ, тусгай зэмсэг дээр сурган гаршуулж, шувууны ур чадварыг селекцийн аргаар бататгадаг байв. Үүний үр дүнд янз бүрийн дуулах чадвартай хэд хэдэн үүлдрийн канарын бялзуухайнууд үүссэн.
"Сонирхолтой баримт" сайтаас
Орчуулсан: Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.161.242.114) 2023-03-01 15:00Монгол улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж болно
Хариулах