
Дараах зовиурууд илэрвэл та нэн даруй эмчид хандаж ходоод, гэдсээ дурандуулах шаардлагатай. Мөн 40-с дээш насныхан жилд 1 удаа ходоодоо дурандуулж байх нь зүйтэй.
Ходоод:
Хоол шингэц муудах
Гэдэс дүүрэх
Хар шүлс асгарах
Цээж хорсох
Өглөө босоход өлссөн юм шиг гол харлах
Хоол ундгүй удаан хугацаагаар явах үед өвдөх
Хоолонд дургүй болох
Дотор муухайрах, огих, бөөлжих
Хэл зузаарч өнгөртөх
Амнаас эвгүй үнэр үнэртэх
Батгаших
Хэхрүүлэх, зогисох
Хоол тээглэж горойх
Ходоод аюулхай орчим өвдөх
Гүйлгэх, баас хар гарах
Шалтгаангүй турах, ядрах
Гэдэс:
Өтгөн хатах, хий дүлүүлэх
Өтгөн цус, салсттай гарах
Гэдэс дүүрэх, базлах, түгжрэх
Шалтгаангүй турах, ядрах
Дуран гэж юу вэ?
Дуран нь үзүүртээ видео камер болон гэрэлтэй, уян, урт нарийн гуурс юм. Дурангийн диаметр 0, 8-1,1см хүртэл янз бүрийн хэмжээтэй. Дурангийн үзүүрт байрлах камер нь шинжлүүлж байгаа хүний дотор эрхтэнээс дүрсийг дамжуулан дэлгэцэн дээр гаргах ба эмч таны дотор эрхтэнийг харж оношлон, бичлэг хийж, зураг авна.
Хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээгээр
-
улаан хоолой
-
ходоод
-
12 нугалаа гэдэсний эхэн хэсгийг
Хоол боловсруулах доод замын дурангийн шинжилгээгээр
-
шулуун гэдэс
-
бүдүүн гэдэсний эрүүл, эмгэгийг оношлоно.
Дуран зөвхөн оношлогооны ач холбогдолтой төдийгүй
-
улаан хоолойн өргөссөн судсыг боох
-
ходоодонд ургасан ур авах
-
нарийссан хэсгийг тэлэх
-
ходоодны цус алдалтыг хавчаар тавьж болон тариа хийж тогтоох
-
ходоодны шарханд тариа хийх зэрэг маш олон төрлийн эмчилгээ хийдэг орчин үеийн эмчилгээний өндөр ач холбогдолтой төхөөрөмж юм.
Эх сурвалж: www.medimpex.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.