Эхнэрээ хөнөөсөн Б.Ган-Очирт оноосон ялыг Улсын Дээд шүүх хэвээр нь үлдээлээ

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ган-Очирт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 23 жил 9 сар хорих ялыг хэвээр үлдээлээ. Б.Ган-Очир нь энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  6-р хороонд өөрийн эхнэр Х-г онц харгис хэрцгий аргаар хүзүүн тус газар нь хайчаар 3 удаа хатгаж, санаатайгаар алсан гэмт хэргийг үйлджээ.

Тэрээр мөн үйлдлийг таслан зогсоох гэсэн эхнэрийнхээ эгчийг хайчаар зүсч, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна. Түүнчлэн 2009-2012 оны хооронд нийт 5 удаагийн үйлдлээр эхнэр Х-г байнга зодож тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байсан юм.

 

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.