Үхлийн хэсэгт АНУ, Швед, Австрали, Нигерийн шигшээ орлоо

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх оны зургаадугаар сард Канад улсад болно. Харин дээрх тэмцээнд оролцох эрхээ авсан 24 багийн сугалаа явагдлаа. “А” хэсэгт Канад, БНХАУ, Шинэ Зеланд, Голланд, “В” хэсэгт Герман, Норвеги, Тайланд, Зааны Ясан Эрэг, “С” хэсэгт Япон, Швейцарь, Камерун, Эквадор, “D” хэсэгт АНУ, Австрали, Швед, Нигери, “E” хэсэгт Бразил, БНСУ, Испани, Коста Рика, “F” Франц, Англи, Колумб, Мексикийн шигшээ орсон байна.

1991 оноос хойш зохиогдож буй энэхүү тэмцээнд АНУ хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөгөөд зургаан удаа оролцохдоо бүгдэд медаль хүртжээ. Тэд 1991, 1999 онд алт, 2011 онд мөнгө, 1995, 2003, 2007 онд хүрэл медалийн эзэн болсон юм. Харин Герман 2003, 2007 онд алт, 1995 онд мөнгө, 1991 онд шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Мөн Норвеги 1995 онд алт, 1991 онд мөнгө, 1999, 2007 онд шагналт дөрөвдүгээр байр, Япон 2011 онд алт, Швед 2003 онд мөнгө, 1991, 2011 онд хүрэл медаль, Бразил 2007 онд мөнгө, 1999 онд хүрэл медаль, БНХАУ 1999 онд мөнгө, 1995 онд шагналт дөрөвдүгээр байр, Канад 2003 онд, Франц 2011 онд тус тус шагналт дөрөвдүгээр байрыг эзэлсэн түүхтэй.

 

Эх сурвалж: www.fifa.com, www.wikipedia.com

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.