TIME сэтгүүлийн "Оны хүн" тодорлоо

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Америкийн Time сэтгүүл оны онцлох хүн тодруулдаг болсоноор дэлхий дахины улс төр, бодлогын ертөнцөд жил жилийн төгсгөлөөр хүлээлт үүсгэдэг болсон. Харин энэ оны онцлох хүнээр эбола халдварт нянгийн эсрэг тэмцэж байгаа эмч нар тодорсон нь өчигдөр тодорхой болжээ.

Тус сэтгүүлийн редактор Нэнси Гиббсийн тэмдэглэснээр, “дэлхийн олон улс оронд аюул занал учруулж байгаа энэ өвчний эсрэг дэлхий дахины ангаах ухаан мөхөсдөж" байна. Эбола нянгийн халдварт голомтод ажиллаж байсан эмнэлгийн ажилтнуудаас нийт 622 хүн халдвар авч, тэднээс 346 нь нас бараад байгаа билээ.

"Хүний амь насны төлөө хэзээ ямагт бэлэн зогсож, эр зориг, нинжин сэтгэл, уйгагүй хичээл зүтгэл гаргасан тэдний алдарыг  хүндэтгэж "Тайм" сэтгүүл Эбола халдварын эсрэг тэмцэгчдийг "Оны хүн"-ээр тодруулж байна” гэж Нэнси Гиббс онцолжээ.

Эбола тахлын халдвар эрчимтэй өсөж, 17 мянга гаруй хүн өвчлөөд байгаа бол өнөөдөр тэдний дөрөвний гурваас илүү хэсэг нь нас бараад байна.

Харин Time сэтгүүлийн оны хүнээр тодрох магадлалта йгэж үзэж байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин (2007 онд "Оны хүн"-ээр тодорч байсан), энэ удаа гуравдугаарт шалгарсан бол хоёрдугаарт Америкийн Фергусон хотыг хамарсан эсэргүүцлийн жагсаал орж, дуучин Тейлор Свифт, Иракийн Курдистаны тэргүүлэгч Масуд Барзани, Apple корпорацийн тэргүүн Тим Кук, Alibaba Group компанийг үндэслэгч Жек Ма, АНУ-ын Хөл бөмбөгийн лигийн комиссар Рожер Гудилл нар жагсаалтын удаах байруудад орсон аж.

Сэтгүүлийн энэ оны шалгаруулалтад нэр дэвшигчдийн дотор Ромын Пап ламтан Франциск, Германы канцлер Ангела Меркель, Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч 17 настай Малала Юсуфзай болон Нигерийн сургуулийн насны хулгайлагдсан охид багтаж байжээ. Сэтгүүлийн шалгаруулалтыг уншигчдийн сэтгэгдэл болон нэртэй шинжээч, редакторуудын дүн шинжилгээнд тулгуурлан хийдэг бол уншигчид сэтгүүлийн редакцийн сонголт давхцахгүй байх журамтай байдаг аж.  

Time сэтгүүл анх 1927 онд "Оны хүн" шалгаруулсан түүхтэй бөгөөд тухайн жилд Атлантийн далайг анх удаа ганцаараа туулсан Америкийн нисгэгч Чарльз Линдберг тодорч байсан, харин дараагийн жилүүдэд Иосиф Сталин, Адольф Гитлер, Уинстон Черчилль, бага Жорж Буш, Ромын Пап ламтан Иоанн Павел II, Барак Обама нар тодорч байсан билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.