Мөнгөн тэмдэгтээс эрчим хүч гарган авна

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Хятадын Хэнань мужид хуучин мөнгөн тэмдэгтээс цахилгаан эрчим хүч гарган авах туршилт явуулж эхэлсэн тухай “Жэньминь жибао” сонинд мэдээлжээ.
Гүйлгээнд ашиглахаа больсон мөнгөн тэмдэгтийг Жэнжоу хот дахь Хятадын төв банкны салбарт цуглуулж байгаа аж. Энд мөнгөн тэмдэгтүүдийг жижиглэсний дараа боловсруулах үед цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Банкны ажилтнуудын тооцоолсноор, нэг тонн хуучин мөнгөн тэмдэгтээс 660 киловаттын эрчим хүч ялгарах ажээ. Гүйлгээнээс хэр их хэмжээний мөнгөн тэмдэгт гаргаж байгааг харгалзан зөвхөн Хэнань мужид жилд 4000 тонн нүүрс хэмнэх боломжтой байна.

Хятадын валютыг албан ёсоор “жэньминьби” гэж нэрлэдэг бөгөөд мөнгөний нэгж нь юань юм. Банканд солиулахад хүндрэлтэй байдаг учраас Хятадын худалдаачид ихэвчлэн хуучин мөнгөн тэмдэгтээр худалдаа хийхэд дургүй байдаг байна. Мөнгөн тэмдэгтээс цахилгаан эрчим хүч гарган авах аргыг цаашид Хятад даяар дэлгэрүүлбэл энэ асуудал алга болж магадгүй ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.