Ховдог сэтгэлээ дарж чадахгүйгээс цадчихсан мөртлөө идээд байдаг

Twitter Print
2022 оны 11-р сар 07-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Зөв хооллолттой, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, амьдралын зөв хэвшилтэй байвал таргалалт төдийгүй олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Дээр хэлсэнчлэн зөв хооллолт гээд ногоо, жимс идээд, эсвэл Монголчууд мах иддэг ард түмэн гээд өдрийн гурав хооллохдоо гурвууланд нь мах идээд байж болохгүй. Уламжлалт анагаах ухаанд улиралтай зохицуулан хооллох талаар заасан байдаг.

Мөн 108 сунаж мөргөхийг дадал хэвшил болгох хэрэгтэй. Тухайн хүн өөрийн бие оргинизмдаа тохируулан, өөрийгөө хэт ядраахгүйгээр 7, 21, 54, 108 –аар бага багаар дасгаж, тоогоо ахиулан мөргөдөг. Яваандаа хүний бодисын солилцоо сайжирч, бие хөнгөрч илүү эрч хүчтэй болоод ирэхэд 108 төвөггүй сунаж мөргөдөг болдог.

Мөргөл нь нэг талаас бие, хэл, сэтгэлээр буян хураах шашны үйл, нөгөө талаар маш сайн дасгал хөдөлгөөн юм. Мөргөх үед хийн гүйдэл тэгширч, сэтгэл болон оюун санааг тайвшруулан, бодисын солилцоо, цусан хангамж сайжирч, ходоодны галын илч нэмэгддэг. Ходоодны галын илч нэмэгдэж байгаа учир цаашлаад хоолны шингээлт сайжирч, хаван буурч, өтгөн хаталтаас урьдчилан сэргийлж чадна.

Мөн хэвлийн өөх багасч, булчингийн масс ихсэх, арьс чангарч, бие галбиржих, залуужиж эрч хүчтэй болох зэрэг давуу талыг нь дурдаад барахгүй. Идэвхитэй хөдөлгөөн нь холестрин бууруулж, цусан хангамжийг сайжруулж, судасны хатуурал болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж, даралтыг тогтворжуулж, гар хөл даарах зэрэг зовиурыг арилгадаг.

Аливаа асуудалд эерэгээр хандаж, бухимдлаас гарч сурах нь эрүүл байх, турахын үндэс байж ч болох юм. Хүмүүс бухимдал стрессээс болж нойргүйдэж, сэтгэлзүйн хувьд гутранги болдог. Сэтгэлзүйгээ удирдаж сурах нь бүхий л өвчнөөс сэргийлэх нөхцөл болно.

Зарим хүн өөрийн ховдог сэтгэлээ дарж чадахгүйгээс болоод цадчихсан мөртлөө идээд байдаг. Энэ нь бас л ходоодны үйл ажиллагаа, бие махбодид сөргөөр нөлөөлж, өвчлөлийг үүсгэнэ.

Тиймээс эрүүл мэнддээ анхаардаг, амьдралын зөв дадлыг өөртөө хэвшүүлэх, эрт босч, эрт унтаж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эмчийн заавар зөвөлгөөгөөр өөрт хэрэгтэй хоол хүнсийг тохируулан идэж, стресс бухимдлаа тухай бүрт нь тайлж, сэтгэлээ хянаж байх хэрэгтэй.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.ДЭЛГЭРМАА

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.