Өтөл насандаа хүүхдүүдийнхээ төлөө санаа зовохгүй амьдарч байгаа тэр хүн хамгийн аз жаргалтай

Twitter Print
2020 оны 12-р сар 03-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Ямар хүн хамгийн аз жаргалтай вэ? "Өтөл насандаа хүүхдүүдийнхээ төлөө санаа зовохгүй амьдарч байгаа тэр хүн хамгийн аз жаргалтай" гэж уншиж байсан.

Хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшлийн суурийг бага насанд нь зөв тавьж өгөх нь таныг аз жаргалтай амьдрах эсэхийг тодорхойлно. Ялангуяа Монголчууд бид үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр насыг барах хүмүүс.

Хэдхээн зүйлийг хэрэгжүүлээд сурчихмаар байна. Дараа хүүхдүүд том болж, үгийг тань сонсохоос өнгөрсөн үед санаа зовж суухгүйн тулд.

1. Багаас нь бие даалгаж, хөдөлмөрт сургах. Бага сага гэлтгүй ажил хийлгэж сургах. Аяга угаах, хувцасаа эвхэж тавих гэх мэт. Дандаа онц дүн авахгүй байж болно, харин амьдралын ухаанд сурна. Хүүхдүүд маань "Ээжээ энийг яаж хийх вэ?" гэж асуудаг, харин би "Яаж ч хийж болноо, миний охин яаж хиймээр байна, яавал хамгийн сайн байж болох вэ, чи тэгээд л хийчих" гэж хэлдэг.

2. Үг сонсгож сургах. Одооны хүүхдүүд үг даахгүй болжээ л гээд байдаг. Үг даалгаж сургаагүй болохоор л тэр. Ганц нэг хатуу үг сонсох нь тийм ч буруу биш. Дараа хэн нэгнээс "жижигхээн" үг сонсчихоод "уйлаад" байхгүй хэмжээнд сэтгэлийн хаттай болно.

3. Бусдад үйлчилж сурга. Ахмад настан, ах эгч, аав ээждээ үйлчилдэг байхад сурга. Үүний тулд та өөрөө ч бусдад үйлчилдэг байх хэрэгтэй. Таныг хараад хангалттай сайн сурна.

М.Алтанцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.