NBA-гийн улирлын тоглолтуудыг түр хугацаагаар зогсоолоо

Twitter Print
2020 оны 03-р сар 12-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA өнөөдөр улирлын үлдсэн тоглолтуудаа түр хугацаагаар зогсоож байгаагаа албан ёсоор зарлалаа.

Ийнхүү өнөөдрөөс эхлэн NBA-ийн улирлын тоглолтууд түр хугацаагаанд зогсож байна. Utah Jazz багийн тоглогч Rudy Gobert-c коронавирусын халдвар илэрч, NBA улирлын тоглолтуудыг түр хугацаагаар зогсоолоо. Мөн өнөөдөр тоглолт нь цуцлагдсан Юта Жазз болон Оклахома Сити Тандер багуудын тоглогчдыг шинжилгээнд хамруулжээ. Лигийн зүгээс тоглогчид болон үзэгчид, фенүүд, лигийг хамгаалах үүднээс ийм арга хэмжээ авч байгаа хэмээн тайлбарлаж байна.

АНУ-д коронавирусын халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж тус улсын 14 мужид хөл хорио тогтоогоод байна. АНУ-ын хувьд тус улсад коронавирусын халдвар сан 1135 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд уг вирусын халдварын улмаас 38 хүн нас бараад байна.

А.Алтанчимэг

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.