Украины бахархал, билэг тэмдэг сало болсон сонин түүх

Twitter Print
2017 оны 12-р сар 05-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Улс үндэстэн бүхэнд өөрийн “нэрийн хуудас” болсон амт чанар гойд, үзэмж тансаг идээ шүүс байдаг. Яагаад ч юм барууны ертөнцөд Монгол үндэсний идээ шүүсний дээжийг шорлог (Mongolian barbеque) хэмээх төсөөлөл бий болсон байдаг бол мөн шанаган тогоо гэгддэг (англиар wok) Азийн олонхи улс оронд өргөн хэрэглэдэг тогоог Монголын их эзэнт гүрний үеэс үүсэлтэй, Монгол дайчид хоол ундаа бэлдэхдээ шууд бамбайгаа тогоо болгож, дээр нь мах шарж иддэг байсан гэх мулгуу яриа байдаг. Энэчлэн улс орон бүхэн өнөө цагт үндэсний онцлогоо илтгэсэн идээ зоогтой болсон байдаг бол давсалсан гахайн өөх Украины соёл, ёс заншил уламжлалын нэгээхэн салшгүй хэсэг болсон байдаг нь сонин. Угтаа бол славян яс үндэстэй бүх л улс орон давсалсан гахайн өөх амтархан иддэг мэт. Оросуудын сало ч мөн янзтай шүү дээ. Гэтэл яагаад чухам Украинд ийн гахайн дасалсан өөх дээдлэх уламжлал тогтов?

Ромоос авахуулаад өмнөд тивийн Колумб хүртэл түгэн дэлгэрсэн «сало» гэх үг эртний славян хэлний «sadlo», оросын «садиться» буюу «суух» гэсэн үгний утгатай аж. Зарим славян хэлэнд, тухайлбал Словак хэлээр өнөө болтол «sadlo» гэх эртнийхээр нь хэлдэг байна. Харин энэ цагт салог зөвхөн Украины “нэрийн хуудас” гэж ойлгох болжээ. Түүх сөхвөл давсалсан гахайн өөх бүр эрт Италид чулуу бутлах хүнд хүчир ажилд нухлагдаж байсан боолчуудын амтат идээ байж.

Өндөр илчлэгтэй, өлөн ходоодон дээр хэдхэн зүсэм идчихвэл нэг хэсэгтээ өл даачих сало аян замд аваад явахад хамгийн тохиромжтой хүнс. Италичууд жишээ нь «Лардо» хэмээн нэрлэдэг гахайн өөхөө хаа ч явсан улаан лооль, чудин жимсээр хачирлаж, талхтай идэх дуртай аж. Тэд «Лардо» маягаар өөх дарахдаа Альпийн нуруунаас олборлодог каррарын гэх нэгэн онцгой гантигаар хийсэн тусгай тэвшинд хийж, агаарын хэм, чийглэгийг нь тохируулж өгдөг бөгөөд гахайн өөхийг далайн давсаар үрж, гантиг чулуун тэвшиндээ сармис цацаж хийгээд дарсны зооринд зургаан сар дарсаны эцэст хүнсэндээ хэрэглэдэг аж. Ядуучуудын өргөн хэрэглээний хүнс болж ирсэн Лардо өөх харин өнөөдөр Итали үндэсний хоол ундны салшгүй нэг хэсэг болоод зогсохгүй экспортод жин дарах болжээ. Ер нь борог амьдралын өл хоол болдог сало Ромын эзэнт гүрний үеэс алдартай бөгөөд император Юстиниан хүртэл Ромын легионуудын хүнсэнд Лардо нийлүүлж, хангамжийг нь таслахгүй байх тухай хууль гаргаж байсан гэдэг.

Христофор Колумб мөн шинэ ертөнцийн эрэлд хатаж явахдаа хүн хүчээ гахайн давсалсан өөхний ачаар авч гарч байсан түүхтэй аж. Эцэс төгсгөлгүй мэт цэлэлзэх их усан дунд удаан хөвсөн далайчид амтыг нь авахаа байсан давсалж борцолсон махнаас илүү гахайн өөх идэхэд «бурханы идээ» хүртсэн мэт тамир тэнхээ авдаг байж.

Давсалсан гахайн өөх харин Украинд дөнгөж XVI зууны үеэс “үнэлэгдэж” эхэлсэн бөгөөд тэд татар, туркуудын халдан довтолгооноос байнга зугтаж явахад нь гол хоол хүнс нь болдог байжээ. Түрэмгийлэгчид хэдэн малыг нь булааж авсаар хашраасан Запорожийн хохлууд эцэстээ лалын шашинтнууд идэж ууж чаддаггүйгээр нь дан ганц гахай үржүүлэх  болсон байна. Ингэж гахайн өөхний өргөн дэлгэр хэрэглээний үндэс суурь тавигдсан аж. Чүү, чаа гэх үхэр, хоньгүй болсон тэдэнд гахайн өөх, мах гарын дор амар хүнс болоод зогсохгүй  бусад төрлийн хүнс, тэжээлээ хүртэл гахайн өөхөөр арчиж, үнэрийг нь шингээж, лалын шашинтнууд халдаж хүрэхээс хамгаалдаг болсон аж. Хүнсний зоорь, агуулах савныхаа хаалга үүдэнд өлгөдөг гахайн өөх нэвчтэл дарайлгасан тусгай өрмөг даавуу хүртэл байсан бөгөөд лалын шашинтнууд тийм газар оронд хөл тавихаас зүрхшээдэг байж.

Тэр цаг үеэс хойш Украины ард түмэн "саалаа"-наасаа салаагүй бөгөөд ЗХУ-ын цаг үед намын ажилтнууд хүртэл өдөрт 50 грамм гахайн өөхний нормтой, нийгэм тэр чигээрээ гахайн давсалсан өөхөнд нэвчсэн цаг үед хүрч ирсэн байв. «Сало в шоколаде» нэртэй шоколадтай чихэрээс өгсүүлээд салотой холбоотой онигоо тасрахгүй, тэрбайтугай 2008 онд Украины Луцк хотноо «Сало эрхэмлэгчдийн нам» хүртэл байгуулагдаж байж.

Львов хотноо тэрчлэн 2011 онд давсалсан өөхний түүхэн уламжлалыг харуулсан «Сало» нэртэй музей байгуулагдаж түүхэн алдартнууд, тухайлбал Мэрилин Монро, Тарас Бульба, Николай Гоголь нарын дүр төрхийг гахайн өөхөөр чимж, өөхтэй холбогдолтой өөр олон урлагийн бүтээл, элдэв шалдаваар дүүрсэн газар болгосон байдаг аж. Музейд зочилж сонирхсон хүмүүс зугаа болгож тэндээс салотой мөхөөлдөс, шоколадтай сало худалдан авдаг бол Украинд жил бүр зохион байгуулагддаг салоны үзэсгэлэн яармагуудын үеэр бүр илүү олон төрлийн сонин хачин бүтээгдэхүүн худалдан авч болдог байна. Тэдгээр бүтээгдэхүүний тухай танилцуулга болоод салотой холбоотой өгүүлэл нийтлэл, заавар зөвлөгөөг «САЛО» нэртэй сэтгүүл дээрээс олж авах боломжтой гээд давсалсан өөхтэй бүхнийг тоочвол Украин улсын билэг тэмдэг бүхэлдээ сало болсон байдаг гэнэ. Гэхдээ нэг гэм нь сало Орос, Украинчуудын хувьд хатуу идээний хамгийн сайн даруулга болдог онцлогтой. "Хүний хувь заяа" нэртэй Оросын алдарт зохиолч Михаил Шолоховын өгүүллэгээс сэдэвлэн Сергей Бондарчукын найруулан тавьсан киног байдгийг санаж байвал гол баатар нь Германы хорих лагерийн даргын өрөөнд дуудагдаж очоод бүтэн аяга спирт уучихаад "Эхний хундаганы дараа даруулдаггүй" гээд зогсож байхыг хараад гайхсан офицер эр бие чанга Орос чанарыг нь үнэлж, түүнд шагнал болгон талх, гахайн өөх өгдөг. Мань эр түүнийг нь хоригдол бүрт хүргэх гэж хумсны толион чинээ жижиглэн хувааж байдаг даа. Чухам тэндээс гахайн өөдөсхөн өөх, талхны үнэ цэнэ харагдддаг билээ. 

Ийм л өндөр ач холбогдолтой салог харин өөрийн гараар тун амархан аргаар бэлтгэж болно. Энэ тухай зөвлөгөө хүргэе. Хүйтний эрч чангарсан үед бэлтгэдэг учир одоо яг цаг нь. Салог ердийн модон хайрцганд л давсалж дарахад болно. Багахан хэмжээний банзан хайрцаг байвал сайн. Гахайн өөхийг махнаас нь салган зүсэж, овоохон алга дарам хэмжээтэй юм уу, 5х10 см харьцаатай хуваагаад хутганы үзүүр хэсгээр хэсэгчлэн дүрж, ормонд нь нимгэн хэрчсэн сармис чихнэ. Хайрцаг дотроо тос нэвчихээргүй цэвэр цаас дэвсэж, хажуу талаар нь өргөж өгөөд ёроолд нь давс цацаж, гахайн өөх эгнүүлэн тавина. Эхний эгнээ өөхөн дээгүүр мөн давс цацаж, дараагийн эгнээг өрөх маягаар тав, зургаан үе давхарлаад дээгүүр нь цаасаар бүтээж хайрцагаа таглаад зооринд тавьна. Үүдний пин болон орон сууцны тагтан дээр ч тавьж болно.

Харин ердийн Монгол бор юм уу, нунтагласан жамц давсаар гахайн өөхийг үрж өгөх хэрэгтэй. Ингээд хориод хоноход өөх давсанд боловсорч сайхан амт орсон байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.161.183) 2017-12-06 22:24
      • 0
      • 0

      Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах

    • Зочин

      (66.181.187.35) 2017-12-06 08:41
      • 0
      • 0

      Jaahan baihdaa gahain farm ruu hiisen aylalaas hoish gahain mah gedeg yumnaas jigshsen.

      Хариулах

    • Soongo

      (103.229.120.106) 2017-12-05 18:04
      • 0
      • 0

      Сайхан мэдээ байна гэхдээ одоо манайд хийж болохгүй шүү битүү угаараар л утна гэсэн үг,

      Хариулах