Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээрээ анхны хуралдаанаа хийж байна

Twitter Print
2014 оны 12-р сар 10-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн даваа гаригт хийх шийдвэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргасан. 

Гэвч өнгөрсөн даваа гаригт хуралдах ёстой байсан Засгийн газрын хуралдаан сайд нарыг томилох асуудлаас болж өнөөдрийг хүртэл хойшилсон. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарлаж, яг одоо хуралдаж байна. 

УИХ-аас өчигдөр сайд нарыг баталснаар Засгийн газрын танхим бүрдэж, өнөөдрөөс яамны тамгаа гардаж аван ажилдаа ороод байна. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэж буй юм. 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.     

Хөрөнгө гаргах тухай

С.БАЯРЦОГТ

2.     

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцох тухай

У.ХҮРЭЛСҮХ

Л.ПҮРЭВСҮРЭН

3.     

Монгол Улсын Ерөнхийлөгчийн АПЕК-ийн Дээд түвшний уулзалтад оролцсон дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

4.     

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

5.     

Гарын үсэг зурах эрх олгох тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

6.     

Хүүхдийн эмнэлэг байгуулах тухай

Г.ШИЙЛЭГДАМБА

7.     

Нууц асуудал*

Л.ПҮРЭВСҮРЭН

8.     

Нууц асуудал*

Л.ПҮРЭВСҮРЭН

9.     

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

 

Танилцуулах асуудал

10. 

Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай

У.ХҮРЭЛСҮХ

11. 

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

12. 

Засгийн газрын 2014 оны 214 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын тухай

Р.ЖИГЖИД

13. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

С.ЭРДЭНЭ


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.