
Газрын теннисний од, Их дуулга тэмцээний таван удаагийн аварга Мария Шарапова зодог тайлж байгаагаа зарлажээ. Тэрбээр энэ тухайгаа өчигдөр /2020.02.26 /Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
"Теннис надад дэлхийг таниулж, бас намайг хэн болохыг өөрт минь мэдрүүлсэн юм. Өөрийгөө яаж сорих, өсөлтөө хэрхэн хэмжих түүх байлаа. Миний амьдралын дараагийн хуудас ямар байхаас үл хамааран мөн ямар оргил руу тэмүүлсэн ч би үргэлж өөрийгөө дайчилсаар байх болно. Үргэлжлүүлэн өсөж дэвжин, урагшлах болно. Теннис минь баяртай” гэж тэрбээр бичсэн байна.
1994 онд АНУ-ын Флоридад нүүж ирэн мэргэжлийн теннисээр хичээллэж эхэлсэн аж. Тэрбээр 17 настай байхдаа дэлхийн “No.1” тоглогч Серена Уилльямсийг ялснаар анхны Их дуулга тэмцээндээ түрүүлж байв.
А.Алт
Холбоотой мэдээ: Мария Шарапова Оросын хамгийн чинээлэг тамирчдын жагсаалтыг 25-хан насандаа тэргүүлж байжээ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.