С.Сэрчмаа Оюуны өмчийн газарт гомдол гаргажээ

Twitter Print
2014 оны 12-р сар 10-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

"Нэгэн зүгт" хамтлагийн дуучин С.Заяа, дуучин Ч.Цэлмүүн нар "Шинэ жил ирлээ" хэмээх дууг сэргээн дуулж дүрсжүүлээд байгаа. Олон нийтэд цацагдсан цагаасаа эхлэн сайн муу хэл амны бай болоод байгаа энэ дууны эрх "надад байгаа" гэж дуучин С.Сэрчмаа цахим хуудсаараа дамжуулан залуу дуучдыг хулгайд хардан, дууг нь зөвшөөрөлгүй дуулсанд дургүйцэн "залуу уран бүтээлчид хүний дуу дуулах биш харин шинэ уран бүтээл туурвих хэрэгтэй" хэмээн хатуу мэдэгдээд байсан.

Хамгийн сүүлд дуучин С.Сэрчмаа өөрийн эрхийг хамгаалж, залуу уран бүтээлчдийг шалгуулахаар Оюуны өмчийн газарт ханджээ. Энэ гомдлоороо мөн энэхүү хулгайн дууг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахгүй байхыг давхар шаардаж байгаа юм байна.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.