2013 оны 12-р сар 02-нд 16:05 цагт

Д.Болдын шагнал хүртсэн "хулгайн дуу" ил боллоо

Хамтлаг дуучид, мэргэжлийн клип бүтээгчдийн оны шилдэг бүтээлийг тодруулдаг “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмаас “Шилдэг график дизайнтай клип” хэмээх номинациас шагнал хүртсэн Төрийн соёрхолт дуучин Д.Болд шүүмжлэлд өртжээ.

Тэрбээр өмнө нь “Явах цаг боллоо” гэх уран бүтээлээр “Пентатоник” наадмаас шилдэг ая зохиогчийн шагнал авч байсан юм. Харин тус уран бүтээл нь “хулгайн дуу” байж таарсан. Тэгвэл энэ удаад түүний шинэ уран бүтээл болох “Би дурламаар байна” уран бүтээл нь энэ жилийн шилдэг уран бүтээлд нэр дэвшиж, шагнал хүртсэн. Харамсалтай нь уг уран бүтээл ч мөн адил хулгайн дуу гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж буй.

“Би дурламаар байна” уран бүтээл нь япон хүүхэлдэйн киноны аяас бүтсэн, клип нь мөн л европийн нэг одын хийсэн клиптэй тун адилхан аж.

Дуучин Д.Болдын хувьд рок поп ертөнцөд чамгүй олон уран бүтээл хийж, Монголд анх “Монгол поп” гэх урсгал жанрыг гаргаж ирсэн тиймээс ч төр засгаас түүнийг сайшааж, үнэлсэн байдаг.

Энэ мэт урлаг соёлын одууд хулгайн уран бүтээл хийх нь сүүлийн үед олширсоор байгаа нь үнэхээр урлагийн ертөнцөд эмгэнэл гэж хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Мөн уран бүтээлчдийн ажлыг үнэлж, дүгнэдэг уг наадмыг шүүгчид чухам юу хийж байна вэ?. Хэнд ямар клипэнд шагнал гардуулах ёстой гэдгээ жаахан бодож үзмээр юм. Уг нь урлагт зүтгээд үнэхээр хийгээд байгаа хүмүүст өгвөл тэд нарт их л сэтгэлийн дэм болох нь дамжиггүй. 

Ингээд Төрийн соёрхолт дуучин Д.Болдын хулгайсан гэх уран бүтээлийг хүргэж байна.  

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.