“Детройт Пистонс” 13 дараалан ялагдлаа

Twitter Print
2014 оны 12-р сар 10-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн шинэ улирал олон гайхалтай тоглолтоор үргэлжилж байна. Өнөөдөр найман тоглолт болж “Клевлэнд Кавалейрс”-“Торонто Рэпторс” 105:101, “Портлэнд Блэзерс”-“Детройт Пистонс” 98:86, “Мемфис Гризлес”-“Даллас Маверикс” 114:105, “Нью Орленс Пеликанс”-“Нью Йорк Никс” 10593, “Оклахома Сити Тандер”-“Милуоки Бакс” 114:101, “Майами Хит”-“Финикс Санс” 103:97, “Юта Жаз”-“Сан Антонио Сперс” 100:96, “Лос Анжелес Лэйкерс”-“Сакраменто Кингз” 98:95-аар тус тус хожсон аж.

Улирлын эхэнд “Филадельфи 76” 17 дараалан хожигдсон. Харин “Детройт Пистонс” өнөөдөр “Портлэнд Блэзерс”-т 98:86-гаар ялагдаж, 13 дарааласан хожигдлоо хүлээлээ. Алдарт К.Брайантын “Лос Анжелес Лэйкерс” талбай дээрээ мөнхийн өрсөлдөгч “Сакраменто”-г хожсон юм. Уг тоглолтонд зочин багаас Д.Каузинс 26 оноо, Р.Гэй 25 оноо, Б.МакЛеморе 15 оноо, Р.Эванс 8 оноо, 14 удаа самбараас бөмбөг авчээ. Харин талбайн эздээс К.Брайант 32 оноо, К.Бузер 15 оноо, 9 самбар, Н.Янг 12 оноо, Э.Дэвис 11 оноо, У.Жонсон 10 оноогоор багтаа тус болж, улирлын зургаа дахь ялалтаа байгуулаа. Тэд 16 хожигдоод байгаа юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.